Бидний
амьдарч байгаа энэ ертөнц тайлагдашгүй нууцаар баян. Тутанхамын үхэл ч
юм уу, пирамид хэмээн аварга цац суваргыг хэн яаж барьсан, өнөө цагийн
харь гаригийн нисэг биет, стоухенж гээд л......Тэдний нэг нь нэгэн цагт
ертөнцийн талыг эзэлж явсан их хаан Чингисийн онгон, шарил хаана байгаа
вэ гэдэг өнөө хүртэл тайлагдаагүй нууц. Зөвхөн монголчууд бид ч биш,
дэлхий дахинаараа түүний онгон хаана байгаа вэ гэж асууж, бас таамаг
дэвшүүлж, хайж байгаа.
Байгаль нуурын өмнө зүгийн хамгийн алдартай хүн Чингис
Төрсөн
өдөр нь тодорхойгүй, юутай ч 1155 оны аравдугаар сард Онон мөрний
ойролцоох Дэлүүн болдог гэдэг газарт төрсөн гэдэг. Түүний эцэг Есүхэй
баатар нэгэн омгийн тэргүүн байсан. 1183-1204 онд Тэмүүжин нүүдэлчин
аймгуудаа нэгтгэснээр түүнийг Монголын их хаанд өргөмжлөн тэнгис, далай
гэсэн утгатай Чингис гэсэн нэр хайрласан. Ингээд 1211 оноос байлдан
дагуулах ажлаа эхэлж аян дайн хийж яваад 1227 орны наймдугаар сарын
25-нд Си-Ся улсын газар нутагт нас барсан.
Хэрхэн нас барсан бэ
Их
хааны нас барсан тухайд янз бүрийн таамаг байдаг. Тэдний нэгээр бол
монголчууд Тангад улсын нийслэлийг эзлэн авахад хаан Ли Сянь нь хүчтэй
эсэргүүцсэн ч дийлдэхэд хүрсэн байна. Гарах газаргүй болсон Ли Сянь
хэлэлцээ хийж Чингис хаан ч түүний амийг хэлтрүүлсэн байна. Гэтэл өөрийн
нь бие муудахад Чингис бараа бологчиддоо өөрийнхөө үхлийг тас нуухыг
захиад Ли Сянийг, хотынх нь иргэдтэй бүгдийг нь алахыг тушаасан гэдэг.
Ингээд найм хоногийн дараа Чингис өөрөө өвчнөөр өөд болж, маргааш нь
монголчууд Ли Сянийг, хотын бүх иргэдтэй нь хамт хөнөөсөн гэнэ.
Нууцлаг газар луу хүрэх замд
Их
эзэн Чингисийг нас барсан гэдгийг олонд мэдэгдэхгүйн тулд шарилыг
дагалдаж явсан болон замд таарсан бүхнийг алсан байна. Нутагтаа ирээд
шарилыг хэдэн сар оршуулахгүй хадгалж байж. Эндээс л нууцлаг зүйл эхэлж
байгаа юм. Оршуулахад оролцсон бүх хүнийг алж нууцыг хадгалжээ.
Рашид-ад-диний
“Алтан ордны бичигт” Чингис хааныг Бурхан-Халдун ууланд Онон, Хэрлэн
голын эх авдаг газрын орчим оршуулсан гэсэн байдаг.
Өөр
нэг эх сурвалжид Чингис хаан өөрийгөө оршуулах газрыг хамгийн хайртай
хүү Тулуй нь сонгоно гэж гэрээсэлсэн гэнэ. Хүү Тулуй, хамтран зүтгэгчид
нь өөрийн нь төрсөн газарт оршуулсан гэдэг. Одоо тэр газар нь битүү
ойгоор бүрхэгдсэн байгаа. Ойг хүндэт харуулын үүрэг гүйцэтгэж, цэрэг
дайны албанаас чөлөөлөгдсөн урианхай омгийн мянган дайчин хамгаалж, энэ
үүргээ олон жилийн турш гүйцэтгэсэн гэнэ. Гэсэн ч шарил яг хаана байгааг
хэн ч мэдэлгүй хоцорсон байна.
Монголчуудын хувилбар
Монголчууд
бол их эзэн хааныхаа шарилыг хаана төрсөн тэр газарт нь хайх хэрэгтэй
гэдэг. Өнгөрсөн ХХ зууны төгсгөлөөр монголчууд энэ талаар улам хүчтэй
ярих болсон. Монголын эрдэмтэд болохоор Хэнтий ууланд байгаа гэдэг дээр
маргахгүй байгаа. Хуучны өчнөөн олон судар, бичээсийг судалсан ч ямар ч
амжилтад хүрээгүй. “Монголын нууц товчоо” зохиолд их хааны шарилыг их
тэргээр тээвэрлэн Бурхан Халдун уулын орчим “Их газар”-т оршуулав гэсэн
байдаг байна. 1991 оны зун японы эрдэмтэд орчин үеийн шинэ тоног
төхөөрөмж ашиглан байж эртний 14 шарил олсон ч бүхий л байдлаараа тэр
бүгдэд Чингис ханыг биш харин түүний ач хүү Хубилай, түүний хамтран
зүтгэгчдийг оршуулсан байх магадлал илүү байсан.
Хятадын таамаг
Ордост
өнөө болтол ярьдаг домгоор бол Чингис хааны шарилыг тээвэрлэж явсан
тэрэг замд саатсан байна. Тэгэхэд хааны хамтран зүтгэгчдийн нэг нь
тэргэнд дөхөн ирж “Чиний улс, төрсөн газар Дэлүүн болдог чинь, монгол
түмэн чинь хаа хол байна” гэж хэлсэн байна. Ингээд тэрэг хөдөлж, харин
тэр газарт нь гэр барин орхиж. Ийнхүү Ордост Чингисийн онгон бий болж
жил бүр тэнд тахилга хийж өргөл өргөдөг болсон гэнэ.
Өвөр байгалийн домог
Орост
бол Ер нь их хааныг хаана оршуулсан талаар Уралаас өмнөх нутагт олон
домог яриа байдаг ч Ононгийн хувилбар илүү их яригддаг. Олонхи нь Чингис
хааны шарил Хубухайгаас холгүй Онон мөрний ёроолд байгаа гэдэгт
итгэдэг. Их хааныг асар их эрдэнэстэй хамт алтан завинд хийж оршуулсан
гэнэ. Агын буриадын түүхч Жигжиджав Доржиевич бол их хааныг төрсөн газар
Дэлүүн болдогт нь оршуулсан гэдэг.
Чингисийн онгоныг эрэх хэрэгтэй юу
Их
хааны шарилыг оршуулсан газрыг олох нь шинжлэх ухааны асар үнэт зүйл
гэдэгтэй хэн ч маргахгүй. Харамсалтай нь эрж хайж байгаа олон хүн хамт
оршуулж орхисон асар их эрдэнэст анхаарлаа хандуулж байгаа нь нууц биш.
Доктор Эрэнцэн Хар-Даваа их эзнийг амьд байхдаа хэрхэн тансаг байсан яг
тэр янзаар нь оршуулсан гэж байна. Шарав-нямбуу Цыденжап гэгч өөрийн
“Чингис хааны нууц” номдоо Их эзнийг оршуулахад бүхэл бүтэн омгийг хамт
оршуулсан гэсэн байгаа. Үүнтэй адил жишээ, баримт нэг биш. Их байлдан
дагуулагч Тамерлан “Миний өнөөгийн болон хойд төрлийн амар амгаланг хэн
эвдэнэ, хэн ч байсан тэр үхэх болно” гэж хэлсэн байдаг. Сталины заавраар
хэсэг эрдэмтэн эртний Старцын бунхныг нээсэн гэдэг. Энэ нь германчууд
ЗХУ-д довтолсон 1941 оны зургадугаар сарын 22-ын өглөөний 05 цагтай
давхацсан гэдэг яриа ч бий.
Юутай
ч дэлхийн талыг эзэлж явсан, Монголын их гүрнийг үндэслэгч эзэн богд
Чингисийн онгон хаана байга авэ гэдэг асуудал өнөө хүртэл олон орны
эрдэмтдийн толгой гашилгасан нэгэн нууц таамаг болон хадгалагдсаар
байна.