Saturday, April 1, 2017
ААВЫН НӨМӨР ДУТСАН ХҮҮХДҮҮД СЭТГЭЛДЭЭ НАРТАЙ БОЛЛОО
Арван долоохон настай хүү гурван дүүгээ асарч хамгаалаад амьдралын
хатууд сэтгэл сөхрөхгүй зүтгэж буйг харах бахархам санагдлаа. Түүнийг
Г.Анхбаяр гэдэг. Г. Анхбаярыг 15 настай байхад нь ээж нь тэнгэрийн оронд
очсон. Аав нь нэг л өглөө босоод гэрээсээ явсан ч одоо болтол иргэж
ирээгүй. Хаа нэг сураг сонсогдох ч үр хүзүхдүүд дээрээ ирдэггүй ааваа
заримдаа бодохоор хосох ч шиг эсвэл өрөвдөх шигболдог гэж ярих энэ
хүүгийн сэтгэлд хэн нэгнийг буруугаар бодох тийм зав байдаггүй бололтой.
Г.Анхбаярын дүү Г. Ариунбаяр одоо 11 настай Хайластын 49-р сургуульд
сурдаг. Харин Г. Хүслэн таван настай , бага дүү Г.Ганзориг нь дөрвөн
настай. Одоо эдгээр дөрвөн хүү ээжийнхээ төрсөн дүүгийнд амьдарч байгаа.
Нацаг эгчийнхээ нөмөр нөөлөг до амь зууж хүний орчлонгийн хатууг хар
нялхаасаа амссан энэ хүүхдүүд нэг л өдөр сайн хүмүүс болно. Г. Анхбаяр
хүүгийн сэтгэлийг хамгийн их зовоодог нэг асуудал бол түүний дүү
Г.Хүслэн. Г.Хүслэн одоо таван настай айлын ганц охин хүүхэд. Гэвч
Г.Хүслэн ээжийгээ өнгөрхөд орноос унахдаа ширээ мөргөн нүдэндээ гэмтэл
авчээ. Тэгээд эмнэлэгийн байгууллагаар явж нүдэнд нь хагалгаа хийсэн ч
үр дүнгээ төдийлөн өгөөгүй байна. Одоо Г.Хүслэн охины хараанд маш их
өөрчлөлт орж өдөр ирэх тусам муудаж байгаа нь ахынх нь санааг хамгаас
илүүтэйгээр зовоодог аж. Тиймээс Анхбаяр хүү “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ
болон “Идэр Заяа Мандах” ХХК хандсан байна. Ингэснээр Г. Анхбаяр болон
түүний гурван дүүд туслах аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд Г.Анхбаяр хүү
болон төрсөн гурван дүүг нь гэр оронтой болгохоор сайн үйлсийн аянд
нэгдэж буй хүмүүс өнөөдөр олон бйана. Г.Анхбаярын дүү Г.Хүслэнгийн
нүдийг эмчлүүлэх зардлыг босгож эмчилгээнд хамруулах их ажил ч өрнөөд
байгаа аж. Одоогоор “Сондра” нүдний эмнэлэг, “Лайк” төв, “TB-1” MONGOLIA
телевиз, “Стандарт Тунамал” ХХК-нууд нэгдээд байгаа бол мянга мянган
сайхан сэтгэлтэй ард түмэн маань ч нэгдэн дэмжиж байгаагаа илэрхийлж
байгаа юм. Үүний зэрэгцээ Г.Анхбаяр хүүд туслах үе үеийн залуус төсөл ч
эхлээд байгаа сурагтай. Ийнхүү эр хүнийхээ эрхэм чанарыг мартсан аавын
нөмөр дутсан дөрвөн сайхан хүүхэд монгол зон олныхоо сэтгэлийн дэмээр
сэтгэлд нь нар гэрэлтэх боллоо. Ямартай ч та бидний ач энэ хүүхдүүдэд
хэрэгтэй шүү эрхэм уншигчаа.
Labels:
онцлох мэдээ