Яагаад бидэнд тодорхой
төрлийн эр хүн таалагддаг вэ гэж та өөртөө асуулт тавьж үзсэн үү?
Эмэгтэйчүүдийн хувьд хайж байгаа эр хүний нүд, үсний өнгө өөрчлөгдөж
болно. Гэхдээ нэгэн этгээд гэмээр хууль үйлчилдэг ажээ – яагаад ч юм нэг
л эр хүнийг хайх нь элбэг. Таны хайж байгаа төгс эр хүний дүр төрхөөр
таныг тодорхойлох боломжтой ажээ.
Эдгээр эрчүүдийн чухам аль нь таны хайж байгаа төгс эр хүнтэй дөхөж
байна вэ?
Таны төгс эр хүн бол
төлөв даруу, цэвэрч нямбай. Хувцасны хувьд байнга сонгодог загварыг
эрхэмлэнэ, эр хүний ажил эрхэлдэг хэдий ч хар ажлын хүн биш. Бүсгүй та
ийм л эр хүн хайж байгаа бол завгүй нэгэн байна. Та аливаа зүйлд сонголт
сайтай: хувцас, гэрийн засал чимэглэл, хөгжим … Та концерт, балет үзэх
дуртай, та амьдралаас юу хүсэж байгаагаа ч өөрөө сайн мэднэ. Найз нөхдөө
сайтар судалж байж үерхэж нөхөрлөнө.
Замбараа муутай үсний
засалт, шивээс – энэ бүгд таны сонирхлыг татаж байна уу? Тэгвэл таны
дотор элдэв сонирхол буцалж буй томоотой охин мөн. Та байгаль эхээс
заяасан зоригтой нэгэн. Ийм төрлийн эр хүн сонирхож байгаагаараа та
амьдралыг бүхий л талаар нь ойлгохыг хүсэж байгааг илэрхийлж буй хэрэг.
Ажил хэргийн амжилт нь гэр бүл зохиох хүслээс хэтрэхгүй. Та хэдэн настай
байх нь хамаагүй, та үргэлж залуугаараа байх болно
Тийм ээ, бид санал нэг
байна. Бенн Аффлек – жирийн нэгэн залуу биш, гэхдээ энэ удаад түүний
тухай ярих гэсэнгүй. Таны сонирхдог залуу загвараараа бусдаас ялгарах
зүйлгүй, өөрт эвтэйхэн хувцас сонгон өмсөх бөгөөд дүр төрх нь төлөв
даруу байх ажээ. Найдвартай, урьдчилан таах боломжтой залууг та
сонирхдог. Хэрвээ та ийм залуу сонирхож явдаг бол танд баяр хүргэе. Та
бол маш ухаантай, амьдралыг эрүүлээр харахыг хүсдэг нэгэн байна. Та
өөрийгөө хайрлаж байгаа хайр халамжийг бодитоор үнэлж чаддаг нэгэн. Таны
зорилго – эмэгтэй хүний тайван амьдрал, бат бөх нөмөр нөөлөг.
Хэрвээ таныг булчинлаг
залуугаас гадна эрүүл хоолондоо анхаарал тавьдаг залуу татаж байвал та –
идэвхтэй, тод томруун хувь хүн байна. Таны хувьд найз нөхөд маш чухал
байр суурь эзэлдэг. Таны үзэн яддаг нэг зүйл бол уйтгар гуниг. Таны
хувьд “нэрээ авч үлдэх” гэдэг ойлголт маш чухал. Таны амьдралд эргэн
тойрныхны үзэл бодол гол байр суурь эзлэх тохиолдол бий бөгөөд та
хажуудаа хэнээс ч ичихээргүй залуу дагуулан явах дуртай нэгэн ажээ.