Харийн
оронд байхдаа найз залуугаа булаалгаж, тайзнаа алхах боломжийг олгосон
Д.Болормаа багштайгаа хэвлэлээр цэц булаалдсан "нүцгэн мисс" хочит
Э.Сэлэнгэ сенсааци тарихдаа гарамгай нэгэн. АНУ руу сурахаар явж, эх орондоо ирснийх нь дараахан гадаадын сайтуудаар нүцгэн зураг нь тархаад байхад 30
мянган.ам доллар халаасласан гэдгээ огтхон ч нуудаггүй. Гоо сайхны
хагалгааг үзэн яддаг хэмээн нэг бус удаа хэлж байсан түүний санаа бодол
нь гэнэт өөрчлөгдсөн юм гэнэ лээ. Гэвч хуучин төрх нь илүү дур булаам,
хөөрхөн байсан гэдгийг олон ч хүн хэлж байгаа юм.
Царай
төрхөө өөрчилсөн тэрээр мөн ээлжит нэгэн сенсааци нь мөн нь нүцгэн
зураг байв. Гэхдээ энэ удаагийнх нь чармай шалданаар зогсохгүй, ижил
хүйстний хүнтэйгээ авахуулсан нь олон ч хүний бухимдлыг төрүүлээд авлаа.