Sunday, March 26, 2017

“ГУРВАН ОХИН” ХАМТЛАГИЙН Х.АНУ: “БИД НҮЦГЭЛЖ БАЙЖ Л ФЭНҮҮДИЙНХЭЭ ХҮРЭЭГ ТЭЛЖ, ИЛҮҮ ОЛОН ХҮНИЙ АНХААРЛЫГ ТАТСАН”..

"Гурван охин” хамтлагийнхан хэсэгтээ уран бүтээлээсээ хөндийрч хувийн амьдралдаа анхаарах болсон. Тэгвэл сенсаациас хол амьдарсан тэд саяхнаас эргээд уран бүтээлдээ ханцуй шамлан орсон гэнэ. Харин тус хамтлагийн дуучин, эрчүүдийн хүсэмжит бүсгүй хэмээн өргөмжлөгдөж ирсэн Х.Ану нэгэн ярилцлагадаа, "Бид нүцгэлж байж л фэнүүдийнхээ хүрээг тэлж, илүү олон хүний анхаарлыг татсан” хэмээн болхи хариулт өгсөн нь хамтлаг дундаа хэрүүлийн "бамбар” асаасан юм байх. Улмаар Д.Солонго, Г.Анхмаа хоёрт эл яриа нь таалагдаагүй бөгөөд түүнийг ойрын нэг жил телевизийн шууд нэвтрүүлэгт орох, шар хэвлэлүүдэд ярилцлага өгөх эрхийг нь хасч, арга хэмжээ авсан сурагтай.