Friday, March 24, 2017
Хууль сахиулах ёстой Цагдаагийн албан хаагчид хүний амь хөнөөжэ
Дэлхийн аль ч улс оронд Хууль сахиулах байгуулагын ажилтанууд, албан хаагч нар ёс зүй, хууль эрх зүйн өндөр боловсролтой байх ёстой билээ. Гэтэл аравдугаар сард хорьхон хоногын зайтай Цагдаагийн албан хаагчид "чих халууцуулав".
Эхний хэрэг нь: Аравдугаар сарын 9-ний баасан гаригт Налайх дүүргийн 6-р хороо, “Горхи-Тэрэлж” амралтад Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн 19 албан хаагч амарч яваад нэгнийхээ амь насыг хөнөөсөн. Цугтаа амарч явсан хошууч Х-ийн амь насыг хамт ажилладаг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан Ө хөнөөсөн бөгөөд уг хэрэг мөн л согтуугаар маргалдсаны улмаас гарчээ.
Удаах хэрэг нь: Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан аравдугаар сарын 24-нд “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай мэдээлэл БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Тус хэлтэсийн албан хаагчид хэргийн газарт нэгэн иргэн зодуулсан байдалтайгаар зочид буудлаас олдсон байна. Уг хохирогч нь Армийн албан хаагч ба Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан байна. Түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан. Тэд согтуу байсан бөгөөд бааранд Элитийн батальоны албан хаагчийг маргалдсаны улмаас амь насыг нь хөнөөсөн аж.
Labels:
аймшигт мэдээ