Sunday, March 26, 2017

Чи юу иддэгээ хэл, харин би чиний орондоо ямрыг хэлээд өгье...

Эрчүүдийн бэлгийн чадавхи бол зөвхөн эр хүний төдийгүй, эмэгтэйчүүдийн хувьд ч чухал асуудлын нэг байх нь тодорхой. Эмэгтэй хүний бэлгийн амьдрал 40 орчим насандаа дээд зэргээр идэвхжиж ирдэг бол эрчүүдийн хувьд энэ үед асуудал үүсч эхэлдэг. Тэдний нас, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, хоол унд зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Бэлгийн хэвийн харилцааг хадгалж байхын тулд хоол ундандаа анхаарал тавьж байх нь туйлаас чухал аж.
Мах хэрэглэдэггүй цагаан хоолтнууд “ор хөнжлийн ажилд” нэг их сайн биш гэнэ. Хооллох дуршлыг өдөөхгүйн тулд цагаан хоолонд давс болон бусад амтлагч маш бага (эсвэл огт хийдэггүй) хийдэг. Бэлгийн дур хүслийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байдаг төрөл бүрийн амтлагчаас татгалзсанаар сэрэл багатай, өөртөө болон өрөөлд таашаал өгөх чадваргүй болох нь элбэг.
Энергийн ундаа, кофе, кола ихээр уух нь харьцангуй богино хугацаанд бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг ч, иймэрхүү ундааг байнга хэрэглэснээр зүрхэнд ачаалал ирж энэ нь сексийн чадавхид сөрөг нөлөө үзүүлдэг талтай.
Цагаан талх, гоймон, хиам, сосиски зэрэг хүнсний бүтээгдэхүүн нь таргалуулдаг. Ялангуяа хиамны найрлаганд байдаг хадгалалтын хугацааг уртасгах зориулалттай бодисууд болон хүнсний будаг нь бие организмд хортойгоос гадна бэлгийн чадавхийг сулруулах аюултай.
Харин хатаасан жимс жимсгэнэ, самар, зөгийн балыг өдөр тутам хэрэглэдэг эрчүүд ямар ч эмэгтэйд дээд зэргийн таашаал өгөх чадвартай сайн эрс байдаг гэнэ.
Мах ба загасаар хийсэн хоолонд дуртай эрчүүд мөн энэ категорт хамаарна. Харин загасны махны ашигт чанарыг алдагдуулахгүйн тулд хүнсний мөнгөлөг цаасанд боогоод жигнэх буюу чанана. Махыг төрөл бүрийн амтлагч, ногоогоор хачирлан шарвал сайн.
Бэлгийн чадавхиа удаанаар хадгалахыг хүсэж байгаа эрчүүд уураг ихтэй мөөг, далайн гаралтай хоол тэжээл ихээр хэрэглэх нь зүйтэй.

Одоо эрчүүдийн хэрхэн хооллож байгаад анхаарлаа хандуулцгаая!
Хичнээн сайхан хоол байлаа ч яаруу түргэн үмхэлж, бараг зажлахгүй залгиж байгаа эрчүүд орондоо ч иймэрхүү байх магадлалтай. Эрт дур тавьдаг эрчүүдийн 80 % нь яг ингэж иддэг болох нь судалгаагаар нотлогджээ.
Харин төрөл бүрийн амтлагч, соус хэрэглэн яаралгүй тайвнаар зооглодог эрчүүд удаан тачаангуй цэнгэл эдэлж, хайртыгаа ч жаргаах чадвартай байдаг аж.