Sunday, March 26, 2017

Сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэргээ хүлээжээ

Гэр бүлтэй 36 настай нэгэн багш залуу сурагчтайгаа бэлгийн харьцаанд ордог байжээ. Тэрээр Австралийн Күээнсланд ахлах сургуульд багшилдаг байна. Эмэгтэй сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэргээр буруутгаж багшлах эрхийг нь долоон жидээр хасчээ. Энэхүү явдлын талаар мэдсэн нэгэн сурагч сургуулийн захиргаанд мэдэгдснээр тэдний харьцаа ил болсон аж. Багш залуу энэ хугацаанд сурагч руугаа зурвас бичиж, бэлэг өгч, гэртээ дагуулж очдог байсан бөгөөд дор хаяж таван удаа бэлгийн харьцаанд орсон гэнэ.
Ингэж явахдаа өөр багштай хамт кино үзнэ гэж эхнэртээ худал хэлээд сурагч охинтой уулздаг байжээ. Тэдний харьцаа 2014 онд эхэлсэн бөгөөд 2015 онд сурагч охиныг төгсөх хүртэл үргэлжилсэн байна.  Багш залуу энэ хугацаанд сурагч руугаа зурвас бичиж, бэлэг өгч, гэртээ дагуулж очдог байсан бөгөөд дор хаяж таван удаа бэлгийн харьцаанд орсон гэнэ. Түүнчлэн охины төгсөлтийн баярт зориулан 200 доллар бэлэглэж байжээ. Багш анхандаа үүнийг эсэргүүцэж байсан ч мөрдөн байцаагчид баримт дэлгэсний дараа хэргээ хүлээсэн байна. Өчигдөр нийтлэгдсэн шүүхийн тогтоолд "Бэлгийн хавьтлын зарим нь сургуулийн орчинд, паркад, багшийн гэрт үйлдэгддэг байсан" гэж бичсэн байна. Түүнийг 2023 он хүртэл багшлах эрхийг хасахаас гадна 5,000 долларын торгууль төлөх ялаар шийтгэжээ.