Цахим ертөнцөд тун идэвхитэйгээр үзэл бодлоо илэрхийлж, тэр хэрээр олны хэл аманд багагүй өртдөг дуучин М.Нара өчигдрийн халуун сэдэв болсон зөрчлийн тухай хуулийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр цахим хуудаснаа:
“Гүтгэлэг доромжлолын хувьд бол ёс зүйн доголдолд орсон нь үнэхээр үнэн.
Өчигдөрхөн л гэхэд МАН-н Золоо гэх залуу гэр бүл үр хүүхэд рүү минь хүртэл халдаж баримт нотолгоогүй баахан доромжлон гүтгэсэн. Үнэхээр л зөрчил гаргаж ёс зүйгүй авирласан бол хуулийн этгээд хариуцлагаа хүлээж 20 байна уу хэд байна уу торгуулиа төлөг л дээ ккккк
Харин зөрчлийн тухай хуульдаа тодотгож өгөх шаардлагатай нилээн зүйл заалт байгааг шийдэх хэрэгтэй байх. Бүхнийг харлуулах бол зөв биш ээ…” гэжээ.