“Боловсрол” суваг телевизийн үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын анхны дугаарын ялагчаар жүжигчин Т.Бархүү тодорсон билээ. Дуучин Т.Дэлгэрмөрөнг ялгахын аргагүй адилхан бүтээсэн түүний тухай цахим сүлжээнд хэдийн хөгжилтэй хошигнолууд өрнөжээ.
Т.Бархүү “Яг түүн шиг” шоунд өөрийнхөө өмнөөс дуучин Т.Дэлгэрмөрөнг явуулчихсан байна лээ, Дээгий ам барьж, ард нь Т.Бархүү дуулдаг байсан байна, сая зурагт үзэж байгаад зүүрмэглээд сэрсэн ээж маань “энэ Т.Дэлгэрмөрөн хэнийг дуурайж байгаан” гэнээ зэргээр “Яг түүн шиг” шоуны тухай хошин үгс хөвөрчээ.
Сонирхуулахад, Т.Бархүүгийн үзүүлбэрийг үзсэн Дээгий амжилт хүсч, өөрийг нь тун чадамгай дуурайсан хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр Т.Бархүүд өөрийн бүс гутлыг өгсөн аж. Магадгүй сонгосон дүрийнхээ хувцас сэлтийг өмссөн нь Т.Бархүүгийн хийморийг сэргээсэн бизээ.