Saturday, April 1, 2017
Хүчин хийсэн боссын хүүг таашаал аваагүй хэмээн эрүүгийн ялнаас чөлөөлжээ
Guardian-д бичсэнээр Мексикийн томоохон боом хот болох Веракрус хотын шүүх хүчингийн хэрэг үйлдсэн 21 настай Диего Крусын хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх танхимаас чөлөөлсөн нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдын уур хилэн, эсэргүүцлийг төрүүлжээ. Тэрээр жилийн өмнө найз нарын хамт 17 настай охиныг гудамжнаас хүчээр машиндаа суулган гэртээ авчраад бүлэглэн хүчиндсэн гэнэ. Хэргийн санаачлагч зохион байгуулагч нь Диего Крус байсныг цагдаагийнхан тогтоосон ч тэрээр тэр дороо Испани руу зугтаж чаджээ. Хэдийгээр тэндээс баригдаж ирсэн ч саяхан болсон шүүх хуралдаанаас хүчиндэгч залууг хүчин хийсэн ч таашаал авч чадаагүй гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр хүчиндсэн тухайгаа дэлгэрэнгүй мэдүүлэхдээ хохирогч нь биемахбодийн хувьд жинхэнэ эмэгтэй хүний төрхийг олоогүй, жижигхэн хөхтэй, туранхай биетэй байсан гээд ямар ч бэлгийн таашаал аваагүй хэмээн баталсан гэнэ. Шүүгчид ч хүчирхийлсэн гэсэн баттай баримт байхгүй байна хэмээн үзжээ. Шүүхийн энэхүү “гайхалтай”шийдвэрийн шалтгаан нь тун ойлгомжтой хэмээн Мексикийн феминист хөдөлгөөний удирдагчдын нэг Эстефания Вела Барба мэдэгджээ. Хүчингийн хэргээс мултарч чадсан Диего Крус нь Веракрус хотыг атгадаг «Лос Поркис» буюу “Поркын тооройнууд” гэдэг гэмт бүлэглэлийн толгойлогчдын нэгнийх нь хүү аж.
НУУЦ.мн
Labels:
ноцтой мэдээ