Saturday, April 1, 2017

Дуучин Э.Болор-Уянга Сири улсын ерөнхийлөгч Башир Асадтай болзов уу?

Дуучин Э.Болор-Уянга 10 гаруй жил Б.Ангирмаа эгчийнхээ удирдлаганд ажиллаж, хамтдаа хайрын дуу хүртэл дуулж байсан билээ. Сүүлийн үед Б.Ангирмаа сайн найз МУГЖ Б.Сарантуяадаа Э.Болор-Уянгыг дагуулж, “сайныг дагавал сарны гэрэл” гэгчээр Э.Болор-Уянга өнгө зүс орж, дуулах чадвар нь сайжирч яваа. Дуучин Э.Болор-Уянга үе тэнгийнхээ залуутай амьдарч, охинтой болсон. Түрээсийн байранд нялх охинтойгоо өрх толгойлж үлдсэн Э.Болор-Уянга энэ хугацаанд амьдралаа төвхнүүлж, өөрийн гэсэн байр сууцтай болсон.
Одоо хувийн амьдралаа төвхнүүлэхээр шийдэж, эр хүнтэй болзох болжээ. Дуучин Э.Болор-Уянгын сонгосон залуу нь өөрөөс нь насаар ахмад турк эр. Хаа сайгүй хамтдаа явах болсон турк эр, монгол бүсгүй хоёр саяхан дуучин Сараагийн тоглолтыг хамт үзжээ. Э.Болор-Уянгын турк залуу нь Сири улсын ерөнхийлөгч башир Асадтай төстэй. Харсан хүмүүс Э.Болор-Уянга Сирийн ерөнхийлөгчтэй цуг явна уу гэж андуурч байна.