Saturday, April 29, 2017

Н.СОЁЛМАА: БИ Э.ОДГЭРЭЛИЙГ ТОП МОДЕЛЬ БИШ, ТОП ЯНХАН ГЭЖ ..........


Загварын тайзыг олон жил эзэгнэж, одоо ч гандан буурахгүй байгаа топ модель Э.Одгэрэлийг шар бор, сайн, муу мэдээллүүд дагадаг ч, улаан цайм олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн амаар элдвээр хэлж зүрхлэх хүн байдаггүй. 
Тэгвэл дизайнер Н.Соёлмаа түүнийг "Топ модель биш, топ янхан" гэж хэлсэн тухай чих дэлсэж байсан. Н.Соёлмаа арай ч тэгж хэлээгүй байх, нэг дээврийнхэн байж хэмээх хүмүүс ч байсан юм. Тэгвэл дизайнер Н.Соёлмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа түүнийг ингэж хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Үүгээр ч зогсохгүй "Уйлсан байх даа? Жигтэйхэн энхрий, эрх танхи хүн биз дээ?" гэсэн асуултад "Уйлаа л биз" хэмээн тоомжиргүй хариулжээ.

Түүнчлэн загвар өмсөгчдөд хандан шоолуулахгүйн тулд ирэх цагтаа ирж, явах цагтаа явах ёстойг сануулжээ. Н.Соёлмаа энэ талаар " Гэрэл чийдэн туссан подюм дээр өсч өндийж яваа цэцэг цэврүү шиг охин өөрийг нь ширтсэн олон хүний өмнө алхахад бүх эрчүүд нь шүтэн биширч, бүх охидууд нь атаархан хорсож харна. Янз бүрийн гоё сонин содон хувцас өмсөөд хөгжмийн аянд өөрийгөө гайхуулж байгаа охины зүрх догдлоод өвдөг нь чичрэх мэдрэмжийг нэг удаа мэдрэхэд л хангалттай. Харамсалтай нь тэр нь богинохон хугацаа. 5, 6 жилийн дараа энэ үе дуусна. За үсрээд л 10 жил гэж бодьё.
28 настай подьюм дээр гарч ирэхэд хегширсөн байдаг. Би санаа сэтгэлийн хувьд хэлээгүй байна. За тэгээд бүх зүйл эсрэгээр эргэдэг. 10 жилийн дараа эрчүүд нь “Энэ бүр ямбийчиж, явчиж дээ хөөрхий амьтан” гэж шоолдог юм. Хүүхнүүд нь “Больж, хөгширчихөж, арьс нь үрчийчихэж, өвдөгнийх нь арьс унжсан, харвин гэдэс суучиж” гэж бах нь ханадаг. Харц нь хүртэл шал өөр болсон байдаг байхгүй юу. Яг харахад бол 18-тай охины хажууд 28-тай хүүхэн ялгагдана биз дээ эрх биш. Нөгөө догдлол амталж байсан хүн нэг нартай өдөр бүгд тэгж харахаар ямар байх вэ?
Сэтгэл зүйн аягүй хэцүү цохилтонд ордог. Тэгэнгүүт “Үгүй. Би болоогүй. Харуулна. Хөгшрөхгүй” гээд л зүтгэдэг. Тэгээд л нөгөө янз бүрийн операци, айхтар өлсгөлөн элдэв юм бүгдийг хэрэглээд эхэлнэ. Би бол тэднийг ойлгож өрөвддөг. Гэхдээ тэд явах л ёстой. Энэбол хууль. “Красива уйти” гэж ярьдаг ш дээ. Манайхан бол явахгүй. Тас зууралдаастай. Үзэгчид бүүр шоолоод, инээлдээд муу хэлээд байхад л “Би гандан буурахгүй хүн шүү” гэж өөрийгөө хэлүүлэх гээд л алхаад байна.
Э.Одгэрэлээс авахуулаад өчнөөн тийм хүмүүс байна. Би өөрсдөд нь хэлдэг л дээ. “Энэ бол та нарын насны хоол биш шүү. Өөр мэргэжил боловсрол эзэмш” гэдэг. Яахав загварт хэдэн жил явсных нүүр амаа зөв будмаар болно, үс гэзгээ зөв угаамаар болчихно, хувцсаа зөв сонгочихно, залуу насныхаа сайхан зураг хөрөг үлдлээ, тэгээд болно. Дараа нь гэр бүл үр хүүхэд ажил гээд явах ёстой. Ухаантай охид бол бий. Одоо Уянгалянхуагаас эхлээд сайн хүнтэй суугаад үр хүүхэд гаргаад сайхан амьдарч, эр хүний чимэг болж явна. Тэгэхгүй тэгээд л үсээ будсан хижээл эрчүүдийн өмнө хойно орж гүйсээр байгаад хамаг залуу нас нь өнгөрч байна. Тэгж болохгүй. Ухаантай байх хэрэгтэй. Би үүнийг бүх загварын охидод хандаж хэлж байна. Ухаантай бай. Хувийн амьдралаа бод, зохио. Эр хүний хань ижил болж зөв яв. Тэгэхгүй баян хүнтэй, баян хүний хүүтэй суулаа гэхэд чинь өөрийн хөрөнгө, хувийн боловсрол байхгүй бол хэзээд хүний атганд л байна. Биеэ дааж явахыг хүсэхгүй, хүний хүчээр, хүний мөнгөөр амьдрахыг хүсээд байдаг. Эцсийн эцэст өөрсдөө л зовно" гэжээ.
mnews.mn