Saturday, April 29, 2017

ТАНЫ БИЕД ШИМЭГЧ ХОРХОЙ БАЙГААГ ИЛТГЭХ 10 ШИНЖ ТЭМДЭГ

The World Health Organization" буюу "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага"-аас шимэгч хорхойн өвчлөл нь хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж байгаагаас гадна, 3.5 тэрбум гаруй хүний бие организм халдварлагдаад байгаа тухай мэдээллэжээ. Шимэгч хорхой нь хүний бие дэх шим тэжээл болон цусны эсээр хооллож, улмаар бие организмыг өвчлөхөд хүргэдэг байна. Иймд өнөөдөр бид та бүхэндээ таны биед шимэгч хорхой байгааг илтгэх шинж тэмдгүүд болон түүнээс ангижрах арга замуудыг дуулгахаар бэлтгэлээ.

1Шимэгч хорхой биед байгааг илтгэх шинж тэмдгүүд:


  1. Биеэр тууралт гарах, хуурайших, ярших зэргээр арьс өвчилнө.
  2. Ааш зан болон сэтгэл санаа өөрчлөгдөж, сэтгэл гутралд орох, стресстэх, юм мартах гэсэн шинжүүд илэрнэ.
  3. Бие идэвхгүй болж, ядаргаанд орно.
  4. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, хавагнах, нөхөн үржихүйн асуудалтай тулгарах, түрүү булчирхай болон уйланхай өвчлөх, мөн шээсний замын халдварт өвчин тусна.
  5. Суулгалт /Шимэгч хорхойнууд ходоодны салст бүрхүүлд нэвтэрч, ходоодны үйл ажиллагааг доголдуулдаг/ болно.
  6. Цус багадалттай болно.
  7. Булчин чилж өвдөх, үе мөчөөр янгинах, хэвлийгээр хөндүүрлэх, гар болон хөлийн мэдээ алдах зэргээр булчин шөрмөс болон үе мөч өвдөнө.
  8. Нойргүйдэлд орно. Унтаж байх үедээ шүдээ хавирдаг болно.
  9. Хоолны дуршил нэмэгдэнэ. Заримдаа ямар ч шалтгаангүйгээр жин хасч, турах нь бий.
  10. Гэдэсний цочролын хам шинж /дээр дурдсанчлан шимэгч хорхой ходоодны үйл ажиллагааг доголдуулж, өвчлүүлдэг/ өвчин тусна.

2Шимэгч хорхойноос хэрхэн ангижрах вэ?


Таны биед шимэгч хорхой байгаа эсэхийг дээрх шинж тэмдгүүдийн тусламжтай мэдэж болохоос гадна, өтгөнөөрөө мэдэх боломжтой байдаг. Үүний тулд та мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд үр дүнд нь биедээ шимэгч хорхой байгаа эсэхийг мэдэх боломжтой юм. 
Харин бие дэх шимэгч хорхойноосоо салахын тулд хамгийн түрүүнд сахарын агууламж ихтэй хоол хүнс болон хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь шимэгч хорхой сахранд дуртай бөгөөд илүү олон болж үрждэг байна. Иймд та дээрх хоол хүнсийг хэрэглэхээ больж, шимэгч хорхойноос салаарай.
Мөн ЭНД дарж, шимэгч хорхойн эсрэг сайн үйлчилгээ үзүүлдэг хоол хүнсийг мэдэж авч, өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй.