Friday, March 31, 2017

Хоёр сувилагч бүсгүйн аминд хүрэх гэсэн ноцой хэрэг гарлаа



Өгөрсөн бямба гариг буюу энэ сарын 9-нд П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн сувилагч бүсгүй ажил дээрээ нэгэн залуугийн хамт хутгалуулсан ноцтой хэрэг гарсан байна. Өглөөний 07:40 цагийн үед тус эмнэлэг рүү гаднаас хутаг, заазуур барьсан нэгэн залуу орж ирээд таван давхарт байрлах “Уушиг судлалын тасаг” руу явж орон ажлаа хийгээд зогсож байсан 29 настай Б гэх сувилагч бүсгүйг болон түүнийг хамгаалахаар ирсэн залуугийн хүзүүн тус газар нь хутгалж хүнд гэмтээжээ.

Ингээд ч зогсохгүй хажуугийн өрөөнд байсан бас нэгэн сувилагч бүсгүй рүү хутгаа барин дайрсан боловч өмнө нь каратегаар хичээллэдэг байсан учраас биеэ хамгаалж чаджээ. Тус сэжигтэн өмнөх өдөр тус эмнэлэгт ээжийгээ хэвтүүлэх гээд ор байхгүйн улмаас хэвтүүлж чадаагүйдээ өширхөж ийм хэрэг хийжээ. Түүнийг БГД-ийн цагдаагийнхан саатуулан, шалгаж байгаа юм байна. Одоо хохирогч Б ГССҮТ-д маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж

Зээ охиндоо гар хүрсэн гэх эмээг шүүх буруутай гэж үзжээ




Өнгөрсөн 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн иргэн Ч.Өлзийтмаа зээ охиноо зодож, биед нь санаатай гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж эхэлсэн байна. Хэрэг хоёр ч шатны шүүхээр орж, эцэст нь эмээг гэм буруугүй хэмээн шүүх үзэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ талаар иргэн Ч.Өлзийтмаа “Би нэг зээ охинтой. Бусдын л адил охиноо зөв хүмүүжилтэй, сайн хүн болгохын төлөө зүтгэдэг эх хүн. Тэр нэг охинтойгоо маргалдаад хашраах санаатай галын дэгээ төмрөөр цохичихсон юм. Зээ охиндоо ингэж хатуу хандсан нь миний түмэн буруу. Гэхдээ хашраая гэснээс зодож, гэмтээх санаа агуулаагү. Тэгтэл хажуу айлын хүн цагдаад дуудлага өгчихсөн юм билээ. Цагдаагийн алба хаагчид намайг баривчлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэдэг үндэслэлээр буруутгасан. Харин охин маань нэг ч удаа гомдолтой гэж мэдүүлээгүй. Миний өсгөсөн охин шүү дээ. Бид хоёр амь нэгтэй. Эмээгээ ширүүллээ гэж хууль, цагдаагаар явах хүмүүжилтэй хүн биш. -Цохиулсан газар нь хөхөрсөн төдий. Шинжээч эмч хөнгөн гэмтсэн гэдэг дүгнэлт гаргасан.Гэхдээ би уураа барьж дийлэхгүй, охин руугаа дэгээ төмөр далайсандаа маш их харамсаж байгаа. Хууль шүүхээр явсан учраас гэмшсэн юм биш. Төрүүлсэн ур шигээ өсгөсөн охиндоо гар хүрсэндээ өөрийгөө маш их буруутгасан. Охин хүүхдэд хэлж яриад ойлгуулахын оронд ширүүлчихсэн юм шиг санагдаад, хэцүү байлаа” хэмээн ярьжээ.

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны нэгдүгээр сард хэргийг хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг давж заалдах шатны шүүх хэрэгэсэхгүй болгосон байна. Ингээд хэрэг 2017 оны гуравдугаар сард дахин шүүхэд ирж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 буюу зэвсэг хэрэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр гэм бурууг хэлэлцэх үндэслэлгүй байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэл буруу гэж үзээд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр шүүж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ноцтой мэдээ: 55 настай эр баг насны охиныг гэртээ хорьж, хүчирхийжэ



Өсвөр насны охиныг насанд хүрсэн гэртээ хорьж хүчирхийлдэг байсан хэрэг гарлаа. Энэ хэргийг 43 настай О гэгч үйлджээ. Хохирогч охин нь 13 настай бөгөөд О-той уулзахаас өмнө гэрийнхээ ойролцоох дэлгүүрт оржээ. Гэтэл худалдагч нь охиныг "Чи манай дэлгүүрээс хулгай хийж байсан. Эцэг эхэд чинь хэлнэ "гэхэд нь охин айхдаа гараад зугтсан байна. Ингээд "Тэнгис" кино театр дотор нэг хоножээ. Маргааш нь охиныг гудамжинд явж байхад цайвар өнгийн жийптэй М гэх хүн"Миний дүүгийн гэр нь хаана байдаг вэ. Ах нь хүргээд өгье "гэсэн байна. Гэтэл охин М-д "Би аав, ээжтэйгээ муудалцаад гэрээсээ явсан" гэж хэлжээ. Тэгэхээр нь М "Ах нь чамайг нэг айлд хүргээд өгье. Өнөөдөртөө тэнд хоно "гэсэн байна. Ингээд охиныг О-ийнд хүргэж өгсөн аж. Гэвч О охиныг гэртээ долоо хоног хорьжээ. Тэрбээр ажилдаа явахдаа охиныг гаднаас нь цоожлоод явдаг байсан байна. Ингэхдээ охиныг удаа дараа хүчирхийлжээ. Мөн түүнийг хүргэж өгсөн М ч хүчирхийлсэн байна. Охин О-той хэрэлдээд гарч зугтаан, гэртээ ирснээр гэмт этгээдүүд баригджээ. О нь вакуум цонхны үйлдвэрт ажилладаг, ганц бие нэгэн. Тэрбээр "Энэ охин өөрөө надтай сууна гээд байсан. Тэгэхээр нь би "Чи надаас 30 насаар дүү, тийм юм байж болохгүй" гэж хэлсэн хэмээн мэдүүлж байгаа хэмээн Өнөөдөр сонин мэдээлсэн байна.

Надаас дөрөв, тав ах, өндөр, царайлаг солонгос хүнтэй л суумаар байна”/ видёо/

Солонгос хүнтэй сууж, савангийн дуурь дээр нь гардаг шиг романтикаар дурлаж тансаг орчинд амьдрахыг хүссэн

охид бүсгүйчүүдийн цуваа гэр бүл зуучлах товчоодыг зүглэн хөврөх болжээ.

“Би сайхан явах юм бол миний хоёр дүү сайхан явна”, “Арай өөрөөр амьдарч амьдралаа дээшлүүлэх” хэмээн солонгос хүнтэй суух шалтгаанаа тайлбарлаж буй цэл залуухан охид маань харийн нутагт хүний өвөрт орохоор тэмүүлж байна.

Доорхи бичлэгт солонгос эрчүүдтэй монгол охидыг зуучлан гэр бүл болгох товчоонд очиж “байцаагдаж” буй охидыг үзүүлжээ.

4 сарын 1 ээн ха ха ха ха

Аюултай Улаанбаатар: 15-хан настай охин аймшигт хүчирхийлэлд өртжээ

Бидний амьдарч буй хотод азгүй явдлууд нүүрлэх боллоо гэсэн дүгнэлтийг нэгэн иргэн хийснээ бидэнд илгээсэн юм. Энэ бүхнийг ар араасаа гарч буй аймшигтай гэмт хэргүүд бэлхнээ гэрчилж байна. Уншигч таныг тавгүйтүүлье гэсэн үүднээс энэ сэдвийг хөндсөнгүй. Гагцхүү нийгэмд нүүрлэж байгаа бусармаг зүйлээс сэрэмжлүүлэх үүднээс дурдаж буй нь энэ.
Золгүй тохиолдлоор тэдэн хүн амиа алдлаа, замын осолд төчнөөн хүн өртлөө, архи ууж эрүүлжүүлэгдсэн хүний тоо тэдэн зууд хүрлээ, хар тамхи татаж мансуурсан иргэдийг цагдаа баривчиллаа гэсэн гэмт хэргийн мэдээлэл телевизийн дэлгэц, сонины нүүрэнд бууж байна. Тоолж гүйцэмгүй гарах болсон гэмт хэргийн зөвхөн өнгөрсөн долоо хоногт гарсныг тоймлон хүргэж байна.
Улаанбаатарыг “Архичдын хороолол” гэж нэрлэхэд хилсдэхээргүй болчихож. Тавхан хоногт Нийслэлийн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд нийтдээ 1014 хүн хоногложээ. Тавхан хоногт мянга гаруй хүн эрүүлжүүлэх байрны үүдийг татаж байна аа гэж бодохоор 20 хоногт дөрвөн мянга, 40 хоногт 80 мянга гараад явчихна. Тэгэхээр жилд хэдэн хүн эрүүлжүүлэгдэхэв.
Бодоод үз дээ. Цөөнгүй оронтой тоо гарна. Гэхдээ энэ бол зөвхөн эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн хүмүүсийн л тоо. Харин үүний цаана архи ууж, ухаанаа алдагсад эрүүлжүүлэгдсэнээсээ ч илүү байх нь ойлгомжтой. Ингээд бодохоор Нийслэл хотод согтуу иргэдийн эзлэх хувь ихээхэн байгаа нь анзаарагдах байх. Архи хэтрүүлэн хэрэглэсэн эдгээр иргэд Нийслэлд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн 80 хувийг үйлддэг болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.
АМИНД ХАЛТАЙ ОРЧИН
Золгүй тохиолдлоор амиа алдагсдын тоо Нийслэлийн цагдаагийн газарт 34-т хүрч бүртгэгджээ. Энэ бол цагдаагийнханд бүртгэгдсэн тав хоногийн тоо. Өчигдөр Баянхошууны зам дээр гарсан авто ослын улмаас хоёр хүн амь насаа алдаж, өглөө хичээлдээ гарсан оюутан бүсгүй хүндээр бэртжээ. Иймэрхүү хар мэдээ өдөр бүр дуулдана. Орой гэртээ харьж яваад золбин нохойд хазуулах бол наад захын явдал. ШУТИС-иас Багшийн дээдийн автобусны буудал руу бүрий болсон хойно явж байсан иргэн таглаагүй траншейны нүхэнд бүдрэн эгмээ хугалж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд хэвтэрт байгаа аж.
Улаанбаатарт хамгийн их хоцрогдож хойноосоо уршиг дагуулж байгаа нэг зүйл гэвэл хөдөлмөр хамгаалал. үйлдвэр аж ахуйн газар, ажил олгогч нар ажилчдынхаа аюулгүй байдлыг анхаарахдаа дэндүү хойрго болсноос ажилдаа явсан хүн эргэж ирээгүй олон тохиолдол гарчээ. Иймэрхүү жишээг олныг дурдаж болно. 
ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ БАЙНА
Нийслэлд хүчингийн гэмт хэрэг хүрээгээ тэлж байгааг  албаныхан хэлж байна. Энд бага насны охидыг хүчиндсэн хэрэг ч багтах аж. Бусдад сэрэмжлүүлэг хүргэх үүднээс хэдэн жилийн өмнө гарч байсан нэгэн хэргийг сөхье. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Модны хоёр”-ын автобусны буудлын орчимд 15 настай охины хоолойг нь боож, уруулыг нь хазаж, улмаар хүчиндсэн хэрэг гарсан байх юм.
Дархан-Уул аймгаас ирчихээд Улаанбаатартай танилцангаа ахындаа очих гэж яваад л аймшигт халдлагад С өртсөн гэнэ. Түүнийг БГД-ийн 11 дүгээр хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай эрэгтэй Г гэгч согтуугаар бусадтай бүлэглэн танхайрчээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Сүмбэр групп” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн талбайд тус хорооны иргэн гурван настай А-г 13 настай О гэгч хүчиндэхийг завджээ. үүнээс харахад нийслэл хотод нас биед хүрсэн 35 настай залуу, өсөж яваа 13-хан настай хүү хүртэл хүчингийн хэрэг үйлдсэн байх юм. Хүссэн газраараа ч дураараа явж болохгүй болсныг эдгээр хэргүүд сануулж байна. Энэ бүхнээс харахад нийслэлчүүд бид чинь аюул, аймшиг дагуулсан хотод амьдарч байна.
Эх сурвалж: criminal.mn

Шатаж буй байрны цонхоор... (Бичлэг)

ОХУ: Москва хотод нэгэн орон сууцны найм, есөн давхарт гал гарчээ. Гэтэл найман давхрын цонхоор нэгэн эмэгтэй үсэрч, газарт унан амьд үлдсэн байна. Уг үйл явдлын талаар мэдээллийг "Longroom" сайт энэ сарын 5-ны өдөр мэдээлжээ. Ингээд бичлэгийг та бүхэндээ хүргэе.

Найз бүсгүйгээ хүчирхийлж, дөрвөн настай хүүг нь хөнөөжээ

АНУ: Пенсилваниад найз бүсгүйгээ хүчирхийлэн, дөрвөн настай хүүгийн амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ хэрэгт 20 настай Кейт Жордан Лэмбингийг буруутгаж байна.
“Сime watch daily” сайтын өчигдөр мэдээлж буйгаар, “Хэрэгтэнд хүнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хүний биед ноцтой гэмтэл учруулсан, танхайрсан, хүн амины хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутгажээ. Уг хэрэг нь энэ сарын 21-ний өдөр болсон юм.
Шүүхэд ил болсон баримтад дурьдснаар “Талийгаач болох Бентли Миллер нь цус алдаж барсан. Мөн түүний толгой, аарцаг гэмтэлтэй. Мөч нь хөхөрсөн. Түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч нас барсан” гэжээ. Харин талийгаачийн эхийг Кристен Херольд. Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Сэрэмжлүүлэг: Жирэмсэн эмэгтэй хүртэл халаасны хулгай хийж байна

Халаасны хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлддэг Э, Э нарыг Нийслэлийн Цагдаагийн Газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар өчигдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баривчилжээ. Дээрх этгээдүүд нь 25-30 насны, эмэгтэйчүүд бөгөөд сэжигтэн Э нь гэмт хэрэг үйлдэхдээ жирэмсэн байжээ. Тэд бүлэглэн Улаанбаатар хотын бар, ресторан, хүн ихээр цугладаг газруудаар явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг байжээ. 

Х.Мөнгөнцэцэгийн мөөмнөөс ч илүү дуулиан ил болоод байна

Дуучин Х.Мөнгөнцэцэгийг, Т.Дэлгэрмөрөнтэй хамтран дуулсан "Хайрын дээд хань минь" дууг хамтран дуулж клипжүүлсэний дараа сошиал ертөнцөөр "Мөнгөнцэцэгийн мөөмийг харсаар байгаад дуугаа сонсож чадсангүй, Дээгийгийн толгойг мөөм болгож хараад байх юм" гэх мэт олон сэтгэгдэлүүд түгээд байсан билээ.

Тэгвэл Х.Мөнгөнцэцэгийн мөөмнөөс илүү олныг алмайруулсан клиптэй дуу цацагдан бас л олон нийтийг шуугиулаад байна Энэ бол дуучин Т.Аминагийн "Азтай юмаа миний хайр" дуу юм. 

ХАЙР ҮНЭРТСЭН СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүдтэй "хүүхдүүд"

Аз жаргалтай амьдралын энгийн нууц юу вэ. Аз жаргалтай амьдрахын тулд бидэнд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ. Эсвэл бидэнд олон өрөөтэй тансаг харш, олон  сая төгрөгийн өртөгтэй машин, үнэтэй брэндүүдийн хувцас, өндөр цалинтай албан тушаал хэрэгтэй юү...
Яг үнэндээ аз жаргалтай амьдралын энгийн нууц бол элэг бүтэн, эрүүл саруул амьдрал, дэггүйтэн гүйх шулганасан балчир үрсийн минь бяцхан хөлийн чимээ, хайр гэрэлтсэн харц гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл манай сурвалжлах групп энэ удаа өөрөөсөө аз жаргалын хамгийн тансаг, гоёмсог, юутай ч дүйцүүлэшгүй үнэтэй зургаан цэцгийг дэлбээлүүлсэн Б.Ганзориг гэх залуугийн гэрийг зорилоо.
Б.Ганзоригийн эхнэр яг нэг сарын өмнө 27 насандаа тав дахь охиноо төрүүлж, нялх биетэй байгаа хэдий ч “Манайх шинэ байранд ороод тохижоогүй байгаа. Тавилга ч үгүй л айл шүү дээ. Зүгээр үү” гэсээр бидний саналыг маш эелдгээр хүлээж авсан юм. Б.Ганзоригийнх  тав дахь охиноо өлгийдөн авахтай зэрэгцэн шив шинэхэн гурван өрөө байрныхаа түлхүүрийг хүлээн авчээ.

-Таван охинтой 27 настай “охин”-
Ийн биднийг тэдний хаалгыг тогшиход ижилхэн өнгийн хувцсаар гангарсан тэрсхэн дөрвөн охин аавынхаа хамт угтаж, нэгэн дуугаар мэнд мэдлээ. Б.Ганзоригийнх шинэ байрандаа ороод удаагүй байгаа болохоор бүрэн тохижуулж амжаагүй байгаа гэнэ. Хоймортоо том зурагт, гал тогооны өрөөнд шив шинэхэн плитка, хөргөгч байрлуулжээ. Гэхдээ тэдний гэрийг бяцхан охидын цангинасан дуу, нярай хүүхдийн хачин гоё үнэр хамгийн ихээр чимж байсан юм.
Б.Ганзориг, Ц.Баяржаргал нар 10-н жилийн сурагч байхдаа танилцаж, үерхэж эхэлжээ. Ингээд тун удалгүй Ц.Баяржаргал 19 насандаа ээж болж, том охин Г.Дөлгөөнийгөө төрүүлсэн байна. Харин 22 насандаа Г.Баярцэцэг, 23 насандаа Г.Номин-Эрдэнэ, 25 насандаа Г.Мөнхнаран, 27 насандаа Г.Отгонжаргал охиноо өлгийдөн аваад байгаа өнөр өтгөн, залуу гэр бүл. Гэргий Ц.Баяржаргал бага охиныхоо нэрний талаар “Охидын минь хамгийн отгон нь байгаасай” гээд аав нь энэ нэрийг өгсөн. Одоо хүү төрбөл эрхийн балай юм болно доо" гэсээр бидний яриа эхэллээ.

Тэр “Урлах эрдэм” дээд сургуулийг 2011 онд дизайнер мэргэжлээр төгссөн ч өнгөрсөн хугацаанд “Ээж” хэмээх эрхэм алдрыг нэр төртэйгээр гүйцэтгэсээр мэргэжлээрээ ажиллаж амжаагүй байгаа гэнэ.
-Нэг нь живхнээс гарахаар л нэг шинэ хүн мэндэлдэг-
Гэрийн эзэн Б.Ганзоригийг гаднаас нь харсан хэн ч таван охины аав, айл гэрийн амьдралыг нуруундаа үүрч яваа гэдэгт итгэхгүй л болов уу. Тэрээр ч энэ талаар “Намайг таван охинтой гэхээр ихэнх хүмүүс итгэдэггүй. Их залуухан харагддаг болохоор тэгдэг байх. Хамаатан садан, найз нөхөд, ажлынхан маань л итгэдэг. Анх аав, ээж болсноос хойш манайх живхнээс тасарсангүй. Нэг нь живхнээс гарахаар л нэг шинэ хүн мэндэлдэг. Тийм болохоор шинэ охин минь мэндлэх болгонд миний хариуцлага улам нэмэгдэж, илүү их хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг ухаарч, ойлгодог доо” хэмээн хуучлав.
Б.Ганзориг одоо 28 настай бөгөөд Барилга технологийн коллежийг сантехникч мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөөд шууд л Ус сувгийн удирдах газарт засварчнаар ажилд орж, техникч болтлоо тушаал дэвшсэн байна. Тиймдээ ч, хариуцлагатай аав, сайн засварчны ажлыг Ус сувгийн удирдах газраас үнэлж тэдний гэр бүлд хөнгөлөлттэй нөхцлөөр гурван өрөө байр олгоод байгаа нь энэ аж.

“Г.Мөнхнарангаа /дөрөв дэх охин/ төрөхөд би 10 жил засварчнаар ажиллаж байгаад техникч болж тушаал дэвшсэн. Харин Г.Отгонжаргалаа /тав дахь охин/ мэндлэхэд манайх энэ байрандаа орсон. Хүүхэд айлд аз жаргал авч ирдэг шүү дээ. Шинэ охин минь төрөх болгонд манай хэрэглээ нэмэгддэг ч хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг. Манай амьдрал болоод л байдаг юм” хэмээн охидын аав ярилаа.
Харин түүнээс хүүтэй болъё гэж хүсдэг л байхдаа хэмээн асуухад “Эр хүнд тийм бодол байлгүй л яахав. Гэхдээ охид аавынхаа генийг 50 хувь тээж төрдөг гэсэн. Харин охидоос минь төрсөн зээ нар маань өвөөгийнхөө генийг 100 хувь тээж төрдөг гэж Б.Бат-Эрдэнэ аварга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр ярьж байна лээ. Аварга хүний амнаас ийм үг сонсоод таван охины аав болсноороо бахархсан шүү” хэмээн инээмсэглэн ярьж байв.
-Ц.Баяржаргал: Удахгүй охид минь миний найз шиг болно-

Ингээд таван охины аав, ээжийн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж буй Б.Ганзориг, Ц.Баяржаргал нартай ярилцсанаа хүргэе.
-Үеийнхэн дунд тань та хоёр шиг таван хүүхдийн ээж, аав болсон хүн бий юу?
-Бид хоёрын танилуудын дунд таван хүүхэдтэй айл маш ховор шүү. Бараг байхгүй дээ. Хамгийн ихдээ л хоёр эсвэл гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүлүүд бий. Тэгээд бараг ихэнх нь ганц бие шүү дээ.
-Хорин хэдхэн насандаа таван хүүхдийн аав, ээж болно гэдэг ганц, хоёр хүүхэдтэй айлын аав, ээжтэй харьцуулахад маш их ачаалалтай байдаг болов уу. Мэдээж, олон хүүхэдтэй аав, ээжүүд бусдаас илүү хөдөлмөрлөж, хариуцлагатай байх ёстой. Энэ бүхний хажуугаар гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад залуу гэр бүл  юун дээр анхаарах ёстой вэ?
Ц.БАЯРЖАРГАЛ: Ганц, хоёр хүүхдийн ээж байх таван хүүхдийн ээж байх хоёрын хооронд маш их ялгаа бий. Би том охиноо 19-тэйдөө төрүүлээд, өнгөрсөн хугацаанд ямар ч ажил хийгээгүй, хүүхдүүдээ л өсгөж байна. Манай хэд бүгд цэцэрлэгт яваагүй. Энэ хугацаанд нөхөр маань ганцаараа ажил хийж, амьдралаа болгосоор ирлээ. Ер нь эр нөхрийн хариуцлагаа ухамсарласан байдал л гэр бүлийн харилцааг бат бөх байлгадаг болов уу. Манайх шинэ хүнтэй болох болгонд нөхөр маань өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаа нь надад мэдрэгддэг. Магадгүй, нөхөр маань ийм түшиг тулгууртай болохоор бид хоёр таван охинтой болсон байх.

Манайх шинэ хүнтэй болох болгонд нөхөр маань өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаа нь надад мэдрэгддэг.
Б.ГАНЗОРИГ: Бид хоёрт анхнаасаа л туслах хүн байгаагүй. Аав ээжүүд маань өөр өөрсдийн ажилтай болохоор тэр болгон манайд илүүчлээд, туслаад байх боломжгүй л дээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд мөнгө үүрээгүй, хадмынхаа хажууд амьдарсны хүчинд энэ байрныхаа төлбөрийн урьдчилгааг хураасан. Ер нь бүх ачаа л анхнаасаа бид хоёрын нуруун дээр буусан болохоор эрт хариуцлагаа ухамсарлаж, хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгосон.
-Ээжүүд төрсний дараа сэтгэл санааны хямралд орох нь амархан. Энэ ч утгаараа бүх л уур, ундуйцлаа нөхөртөө гаргаж, үүнээс болж гэр бүлийн маргаан үүсдэг талаар олон хүн ярьдаг. Төрсний дараахь энэ үеийг хэрхэн давж гардаг вэ?
Ц.БАЯРЖАРГАЛ: Төрсний дараахь стресс гэж нэг айхтар юм байна аа. Ер нь тэр уур стрессээ ихэнхдээ л нөхөртөө гаргана. Өмнө нь аавынхаа хажууд жижигхэн байшинд байсан болохоор гэр орноо голно. Гоё гал тогооны тавилга, хэрэгсэлгүйдээ бухимдана. Найз нөхөдтэйгээ уулзаж, гадуур зугаалмаар санагдана. Одоо бол гоё байртай болчихлоо. Гэхдээ манай хүн намайг найз нөхөдтэйгөө уулзаарай гээд мөнгө төгрөг өгөөд л гаргадаг.
-Б.ГАНЗОРИГ: Гэртээ хүүхдээ харж байгаа эхнэрүүд өөрийн гэсэн орлогогүй, найз нөхөд нь гадуур дотуур зугаалаад явж байгааг хараад өөрийгөө тэдэнтэй харьцуулж бухимддаг юм шиг байна лээ. Эхнэрээ бухимдаж уурлахад нь би “Миний олж байгаа мөнгө чинийх л гэсэн үг. Чи ч гэсэн хөдөлмөрлөж байгаа. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөнө гэдэг маш том хөдөлмөр. Чи надад амар тайван ажлаа хийх боломж олгож байгаа шүү дээ” гэж хэлж эхнэрээ тайвшруулдаг. Ер нь эр нөхрүүд их тэвчээртэй байх хэрэгтэй.
-Танайх саяхан гал тогооны өрөөндөө иж бүрэн шинэ тавилга хийлгэх эрх хожсон гэсэн үү?
Ц.БАЯРЖАРГАЛ: Тийм ээ. Фэйсбүүк дэх ээжүүдийн “Mom” группийн гишүүдийн дунд “Мартын 8”-наар “Миний гал тогоог авраач” гэдэг уралдаан зарласан юм. Уралдаан зарлагддаг өдөр манайх байрандаа нүүж ирсэн. Тэгээд би плитканаас өөр тавилгагүй гал тогооны өрөөнийхөө зургаар оролцсон. Миний зураг тэр өдрөө л бусдаас хол давж, 5000 лайкаар түрүүлсэн. Ингээд “Шинэ хийц” компани манайд гал тогооны өрөөний иж бүрэн тавилга хийж өгөхөөр болсон. Тавилга маань энэ долоо хоногт гарна. Гал тогооны өрөөндөө өөрийн хүч, хөдөлмөрөөр тавилга хийлгэх эрх хожоод нөхөртөө бага ч болов дэм болсондоо маш их баяртай байгаа шүү.
-Ажил төрөл хийхгүй олон хүүхэд гаргалаа, эсвэл одонгийн хүүхдээ төрүүлж байгаа юмуу гэх мэтээр хандах хүмүүс хэр их байдаг вэ. Ер нь хамаатан садан, найз нөхөд болон ойр дотны хүмүүсийн хандлага хэр вэ?
Ц.БАЯРЖАРГАЛ: Харьцангүй гайгүй шүү. Гэхдээ ажил төрөл хийсэнгүй олон хүүхэд гаргалаа гэх хүмүүс байдаг. Тийм хүмүүс 30 гарчихсан, 40 хүрчихсэн хэрнээ нэг эсвэл хоёр хүүхэдтэй л хүмүүс байдаг. Би тийм хүмүүст ядаж гурван хүүхэд төрүүлээд үзээрэй гэж хэлмээр санагддаг шүү. Одоо ингээд бид хоёр хэнээс ч гуйлгүй, өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөө хадгалсаар шинэ орон байртай болчихоор хүмүүсийн хандлага, харах харц нь хүртэл өөр болсон нь ажиглагдаж байгаа.
-Бид хоёр 10 жилийн дараа өвөө, эмээ болох магадлал өндөр-

-Охидын ээж, аав байхын хамгийн сайхан бөгөөд бэрхшээлтэй тал нь юу вэ?
Б.ГАНЗОРИГ: Сайхан зүйл маш их. Охид аавдаа илүү хайртай, элэгтэй, түшигтэй. Хотоор дагуулаад явж байхад том том жип рүү заагаад л “Аавдаа энэ машиныг авч өгнө өө” гэдэг. Харин усанд оруулах, үсийг нь самнах гээд бага зэргийн бэрхшээлүүд бий /инээв/. Үр хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл саруул өсөхийг харна гэдэг аав ээжийн хамгийн том аз жаргал шүү.
Ц.БАЯРЖАРГАЛ: Тавхан жилийн дараа Г.Дөлгөөн /том охин/ бид хоёр үе тэнгийн охид шиг  болчихно. Одоо бүгд нялх, ээждээ тус дэм болох нь бага ч тун удахгүй би охидтойгоо үе тэнгийн найзууд шиг болно гэж бодохоор их гоё байдаг шүү. Бас бид хоёр наанадаж 10 жилийн дараа эмээ, өвөө болох магадлалтай. 40 хүрэлгүй эмээ, өвөө болно гэдэг нэг талаараа сайхан ч, бас гунигтай ч юм шиг /инээв/.
-Охид өсвөр насандаа ээж болох нь ихэссэн. Мөн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын 70 хувь нь ганцаараа хүүхдээ өсгөдөг гэх судалгаа гарсан байна лээ. Та хоёр өсвөр насандаа аав, ээж болсон ч гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгаж буй үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл. Тэгвэл та хоёр шинэ залуу аав, ээжүүдэд гэр бүлийн харилцаагаа бат бөх авч үлдэж, үр хүүхдээ хамтдаа өсгөх тал дээр юуг зөвлөх вэ?
Б.ГАНЗОРИГ: Ер нь хүний суурь хүмүүжил л их чухал. Гэр бүлээсээ олж авсан бага насны хүмүүжил гэр бүл зохиоход, гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад их нөлөөлдөг юм шиг санагддаг. Зарим нөхрүүд “Би л ганцаараа хөдөлмөрлөж, мөнгө олж байна. Би та нарыг тэжээж байна” гэх зэргээр янз бүрийн ааш авир гаргаж, эхнэрээ үл тоодог нь анзаарагддаг. Энэ бол маш буруу. Эхнэр чинь үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа гэдгийг хэзээ ч мартах ёсгүй. Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү.
-Охидынхоо хүмүүжилд хэрхэн анхаарч байна вэ?
Б.ГАНЗОРИГ: Аль болох охиддоо хэрүүл, маргаанаа харуулахгүй байхыг хүсдэг. Өөрсдөөрөө л үлгэрлэж, хүмүүжүүлнэ гэж боддог доо. Гэхдээ бид хоёр таван л хүүхэдтэй болохоос залуу хүмүүс шүү дээ. Тийм болохоор хүүхдийн хүмүүжлийн талаар ярихад арай л эрт байна.
-“Алдарт эх”-ийн одон бол хэнээс ч гуйлгүй, “арын хаалгагүй”, хамгийн шударгаар олддог шагнал-

-Тийм ээ, та хоёр залуу хүмүүс. Ингэхэд та хоёрт хоёр биендээ зориулах цаг хэр их вэ. Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулахнаа кино үзсэн бэ?
Ц.БАЯРЖАРГАЛ: /Инээв/. Үерхэж эхэлж байхдаа л хоёр биендээ цаг гаргаж, болздог байлаа. 18-тайдаа. Тэгээд л удалгүй том охин маань төрөөд, дараах нь төрсөөр нэг мэдэхэд ам бүл долуулаа болчихсон байна. Кино үзэж, гадуур хоол идэхдээ бүгдийг нь л дагуулаад явдаг.
-Б.ГАНЗОРИГ: Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулахнаа кино үзэж, хамт хоол идсэнээ мартчихсан байна /инээв/. Бага охиноо жоохон томрохоор зөвхөн эхнэртээ цаг зав гаргахыг хичээнэ ээ.
-Мэдээж охидынхоо мундаг аав, ээж байх нь хамгийн чухал ч та хоёр хэн хэндээ сайн эхнэр, нөхөр байх эрхэм үүрэгтэй. Энэ үүрэг, хариуцлагаа хэзээ ч бүү мартаарай?
Б.ГАНЗОРИГ: Залуу хос гэдгээ бараг мартах шахсан байна шүү, үр хүүхэд гэсээр...
-Хэдэн жилийн өмнө Алдарт эхийн одонгийн болзлыг бууруулсан. Үүнээс хойш одонтой ээжүүд нэмэгдсэн гэж олзуурхдаг. Гэхдээ нөгөөтэйгүүр одонгийн мөнгө авах гэж зарим хүн олон хүүхэд төрүүлэх боллоо гэх шүүмжлэл явдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
Ц.БАЯРЖАРГАЛ: Ээжүүд бидэнд Алдарт эхийн одон бол хэнээс ч гуйлгүй, арын хаалгадалгүй, хамгийн шударгаар олддог шагнал. Гэхдээ бас ийм гоё шагналын утгыг алдагдуулж буй цөөн хэдэн хүн байгаа гэдэгтэй санал нийлнэ. Хүүхдийн 20 мянган төгрөг, одонгийн мөнгө авах гэж хүүхэд төрүүлдэг ээжүүд байдаг юм билээ. Гэтэл Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, хоёрдугаар одонтой ээжүүдэд 100 мянган төгрөг өгдөг л юм билээ.
-Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү-

Хорин хэдхэн настай ч таван гүнжийн амьдралыг нуруундаа үүрч, тэднийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэдгийг хариуцлагатайгаар ухамсарласан Б.Ганзориг, Ц.Баяржаргал нараар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж суулаа. 27, 28 настай ч зөвхөн өөрийнхөө төлөө шударгаар хөдөлмөрлөлгүй, хэн нэгний өмнө хариуцлага хүлээхээс айж, эмээж яваа хувиа хичээсэн залуус бидний дунд бий.
“Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү” хэмээх хошин боловч үнэн үг бий. Ингээд энэ удаагийн сурвалжлагаа охидын аавын хэлсэн “Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү” гэх үгээр төгсгөе.


90 настай ахмад дайчин хүйсээ солиулжээ

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан Их Британийн 90 настай ахмад дайчин хүйсээ солиулсан тухай “The Daily Telegraph” мэдээлжээ.
Хошууч Лестершир Питер Дэвис хэдэн жилийн өмнө Патриция хэмээх нэртэй болж, бичиг баримтаа солиулан, дааврын эмчилгээд орсон байна.
“Би энэ тухай хөршүүддээ байнга ярьдаг байсан. Тэд бүгд л санаа зоволтгүй, ннэ нь чамайг аз жаргалтай болгоно хэмээн хэлдэг” – хэмээн Дэвис ярьжээ.
Тэрбээр “Би хүүхэд байхдаа л хөвгүүдээс өөр гэдгээ мэдэрдэг байсан. Гэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрөх нь тухайн цагт хэтэрхий аюултай байв. Учир нь нэг бол намайг хорих анги руу цөлнө, нөгөө бол цахилгаан эмчилгээнд оруулах байсан байх. Хүмүүс трансжендер гэдгийг ойлгодоггүй. Ялангуяа эмч нар юу болохыг нь ч  мэддэггүй байсан хэр нь намайг эмчилнэ гэдэг байсан” хэмээн тайлбарлажээ.
Дэвис  1945 онд 18 настайдаа  Алс Дорнодын нутаг, Палестин, Их Британийн колони улсад цэргийн алба хаажээ.
Цэргээс халагдаж ирмэгцээ тэрбээр үйлдвэрт ажилд орж, улмаар гэрлэсэн байна. Дэвис 60 нас хүрмэгцээ эхнэртээ өөрийн нууцаа задалжээ. Гэхдээ эхнэр нь түүнийг ойлгон, өөд болох хүртлээ түүнд тусалдаг байсан юм байна.
2015 онд  Дэвис“Boy Meets Girls” инээдмийн олон ангит киноны тухай мэджээ. Тус киноны гол дүрд трансжендер жүжигчин Ребекка Рус тоглож байв Энэ нь Дэвисийг гайхшруулж, улмаар тэрбээр хүйсээ солиулах шийдвэр гаргасан гэнэ.
“Энэ үед миний мөрнөөс том ачааг аваад хаях шиг болсон. Өнгөрсөн хугацаанд би худал хуурмаг дунд амьдарч байсан” хэмээн Дэвис ярив.

Сонирхуулахад, өнгөрсөн хоёрдугаар сард Бээжингийн 72 настай оршин суугч гоо сайхны хагалгаанд орж хүйсээ солиулж байв.

АВАРГА КИСЭНОСАТО ДЭГЛЭМ БАРИНА

Японы мэргэжлийн сүмогийн аварга Кисэнтосато хаврын тэмцээний үеэр зүүн мөрөндөө бэртэл авсан билээ. 30 насандаа хоёр башё дараалан түрүүлж, ард түмнээ баярлуулаад байгаа Кисэносато нэг сарын хугацаатай дэглэм барих аж. Тэрбээр гуравдугаар сарын тэмцээний 13 дахь өдөр Харүмафүжид унахдаа мөрөндөө бага зэргийн бэртэл авсан юм. Мөн дараагийн өдөр нь Какүрюүд эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдсан. Гэвч сүүлийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хоёр барилдахдаа хоёуланд нь ялалт байгуулсан. Мөрөндөө бэртэлтэй байсан ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, эзэн хааны цомыг хүртсэн Кисэносатог Японд баатрын хэмжээнд хүндэтгэж байна.

Амьдралдаа архи амсаж үзээгүй К.Номинжингийн нууц

Дуучин Номинжин амьтны амь тасалж бүтсэн арьс, тос бүхий түүхий эд оролцсон эдлэл хэрэглэл, гоо сайхны бүтээгдэхүүнээс ч жийрхэж, оронд нь сайн чанарын хиймэл үс, арьс болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг.






Учир нь Аръяабал бурханы номын цогцсоор бясалгадаг тэрбээр авшиг хүртсэн төдийгүй таван сахил тавьж бүх насаараа буюу өдөр бүр хоёр цаг 30 минут бясалгах ам тангараг өгсөн гэдэг. Үүгээр ч зогсохгүй дуучин бүсгүй амьдралдаа архи гэгч зүйлийг амсаж үзээгүй хэмээн ам бардам хэлжээ. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг. Тэгвэл дийлддэггүй тэр адыг огт амсахгүй ч байж болохыг Номинжин уриаллаа.
Түүний архи амсдаггүйн хамгийн гол шалтгаан нь К.Номинжингийн удамтай холбоотой аж. Тэрээр энэ талаар: "Миний буурай эмээ болохоор Балданцэрэн гүнгийн ганц ач охин. Гүн Балданцэрэнгийн ганц ач хүү нь миний буурай  эмээгийн үеэл дүү түүхч, академич Ш.Нацагдорж ах байсан юм. Балданцэрэн гүн гэдэг хүн маань язгууртан угсааны, олон хэлээр ярьдаг, бичгийн өндөр чадвартай, дуу хөгжим урлагт авьяастай, бас дуртай хүн байсан юм билээ. Түүхч, академич Ш. Нацагдорж ах ээжид маань бидний өвөг дээдэс гүн Балданцэрэн гуай “Эрүү цагаан болжмор” гэдэг дууг бичсэн гэж хэлсэн юм билээ. Тийм хүмүүсийн удам угсаа нь гэрийн хүмүүжлээр дамжин үе уламжилж, үргэлжилж байсан хэрэг. Нэг ёсны гени нь удамшиж байгаа хэрэг гэх үү дээ" хэмээн ярьжээ.

Хятад бэлэн гоймон дотроос юу гарав?













Бэлэн гоймонг амаа олохгvй идэж, бэлдэхэд хялбар гээд сав л хийвэл худалдаж авах гээд байдаг залууст маань энэхvv мэдээлэл таалагдахгvй нь лавтай. Ямартай ч ийм нэгэн фото баримтыг танд хvргэж байна. Эсрэг компанийх нь сєрєг ухуулга ч байж болох юм, эсвэл vнэхээр ийм зvйл гарсныг нь харсан хvний сэрэмжлvvлэг ч байж мэднэ. Ямартай ч ахиж бэлэн хоол иднэ гэхээс айдас тєрмєєр санагдлаа. Ингээд, эрvvл мэндэд тєдийлєн сайн биш уг хагас бэлэн бvтээгдэхvvнийг хэрэглэгчдийн тоо энэхvv мэдээллийн ачаар бага ч гэсэн буурах байх гэсэн найдлагаар, нэгнийх нь дотроос юу гарсныг танд сонирхуулъя.

“СӨХ”-ны нэр барьж хөршийндөө ороод цонхоор нь үсэрч, амиа хорложээ

Хоёр хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 60 орчим насны эрэгтэй амиа хорлосон хэрэг гарлаа. Тэрээр “Эрэн хороолол”-д амьдардаг хөршийндөө “СӨХ-оос явж байна” хэмээн худал хэлж ороод улмаар цонхоор нь үсэрч, амиа хорлосон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач тус байрны оршин суугч аж. Тэрээр цонхоор унахдаа хүүхдийн тоглоомын талбайд байрлах тоглоомон дээр унасан байна.
Уг хэргийн талаар ойрын эх сурвалж бидэнд “Тухайн өдөр хүүхдүүдтэйгээ муудалцсан байж болзошгүй” гэх мэдээлэл өглөө.

Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Хөх баригчид хөхөө бариулахаар дараалал их байна

Хүн гэдэг бусад амьтдаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг. Гэвч зарим тохиолдолд амьтдаас ч доор ухаангүй үйлдэл гаргах нь бий. Түүний нэг жишээ бол саяхан Хятадад шуугиан тарьсан нэгэн эрийн бодьт түүх юм. Суга таягтай хижээл насны эр бөглүү тосгонд амьдардаг бөгөөд саяхнаас эмэгтэйчүүд алс холоос түүнийг зорин ирж, түүнд хөхөө бариулах болжээ. Шалтгаан нь юу байсан гээч?

Хүн бүр л өөрийнхөө ирээдүйг мэдэхийг хүсдэг. Харин мань эр эмэгтэйчүүдийн хөхийг бариснаар ирээдүйг нь хэлж өгч чадна гэж амлажээ. Инээдтэй сонсогдож байгаа ч Хятад эмэгтэйчүүд үүнд нь үнэмшиж, түүнд хөхөө бариулахаар дугаарлан зогсох болсон байна.

ЯЛАЛТААС 3 СОГТУУ ОХИН АВСАН ТАКСИЙН ЖОЛООЧИЙН ЯРЬСАН АЙМШИГТАЙ ҮЙЛ ЯВДАЛ ОЛОН ХҮМҮҮСИЙГ ЦОЧРОЛД ОРУУЛЛАА



ЯЛАЛТААС 3 СОГТУУ ОХИН АВСАН ТАКСИЙН ЖОЛООЧИЙН ЯРЬСАН АЙМШИГТАЙ ҮЙЛ ЯВДАЛ ОЛОН ХҮМҮҮСИЙГ ЦОЧРОЛД ОРУУЛЛАА










Монголд хэн жаргалтай вэ – хужаа нар…



Монголд улсад хэн хамгийн аз жаргалтай байгаа тухай бид бодож үзсэн бил үү . Монголд гадаадын иргэд хамгийн аз жаргалтай байна доо. Ялангуяа хятадууд энэ улсад хамгийн дураараа байна. Тэд барилгын салбар, хүнсний салбар, уул уурхай гээд олон газар ажиллаж байна. Хужаа нар Монгол хүнийг зодож, алж байна.Тэд хүн алаад нутагтаа хөөгддөг. Хариуцлага хүлээдэггүй. Хужаа нар барилга дээрээ ажиллаж байхад хамгийн царайлаг 15- аас дээш насны согоо шиг охид өөрсдөө тэдэнд биеэ үнэлэхээр дугаарлаад зогсдог. Цор ганцаараа баахан хужаа нарт сайн дураараа биеэ эзэмдүүлдэг охид ч байсаар байна. Хужаа нар цагдаа, хуулийн байгууллагынхныг хахуульдаж авч байна. Бизнес хийх зөвшөөрөл авч чадна.

За тэгээд Монгол охидыг хэд хэдээр нь зайдагнах хувь заяа хужаа нарт л байна дөө. Бэлцийсэн нүдтэй өмхий шар шүд ярзайлгасан төгцөг хужаа сугадаад инээд алдсан 17 орчим насны согоо шиг цэвэрхэн царайлаг охид хужаа нартай явалдаж байгаа нь хурц асуудал юм. Шөнөжин эхээс заяасан биеийг хужаа нарт эзэмдүүлэн гиншиж гасалж хонож байгаа охидын замбараагүй үйлдлийг зогсоох ёстой.

Thursday, March 30, 2017

Солонгосын зартай хулгайч Монголын баячуудын гэрт халджээ



Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн амны зургаан айлд хулгайч орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Монголын баячуудын гэр Нүхтэд байдаг бөгөөд хулгай хийсэн этгээд нь БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч байсныг цагдаагийнхан илрүүлжээ.

Зартай хулгайч Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан этгээд бөгөөд хулгайлсан эд зүйлийнхээ заримыг нь каргороор явуулсан бололтой. Тэрбээр одоогийн байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулаад байгаа аж. Эл хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хүртэл байгаа сурагтай.

Хүүхдийн аминд хүрсэн нохойн эзэнд 15 жилийн ял оноожээ


“Дундад ази” үүлдрийн нохойнд бага насны хүүхэд хазуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны Салхитын ам гэх газарт таван настай хүү эмээгийнхээ гэрээс “бие засаад ирье” хэмээн гараад айлын нохойд бариулж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийг шүүх хэлэлцэж, нохойн эзэн Д.Батсайханд 15 жил зургаан сарын хорих ял оноосон байна. Харин хүүхдийн аминд хүрсэн “Дундад Ази” үүлдрийн нохойг устгахаар шийдвэрлэсэн юм. Гэмт этгээд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсан боловч уг хэргийн ялыг хэвээр үлдээсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Хоёр охины амыг хөнөөсөн этгээдийн мэдээллийг зарахаар мөнгө нэхэж буй бичлэгийг хүргэж байна












-Цагдан хорих 461-р ангиас Б.Идэрзаяагийн бичсэн өргөдөл бүрэн эхээрээ-



Охидыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүх хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна хэмээн үзэж, 25 жилийн ялыг хэвээр үлдээсэн юм.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүх хуралдааны шийдвэрт “Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 435 тоот шийтгэх тогтоолтой Б.Идэрзаяад холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Шүүхээс Анхан шатны шүүхийн 435 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286-р зүйлийн заалтыг хангаж байна гэж үзэв. Учир нь Б.Идэрзаяагийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, шүүх түүний учруулсан гэм хохиролд тохирсон ял оногдуулсан гэж үзсэн. Гэхдээ шийтгэх тогтоолд дараахь өөрчлөлтүүдийг орууллаа. Анхан шатны шүүхээс Б.Идэрзаяаг гэмт буруутайд тооцохдоо хоёр ба түүнээс дээш олон хүнийг санаатай алсан гэснийг хоёр хүнийг санаатай алсан гэж засав. Мөн ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний таван жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангид гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн” хэмээн дурьдсан байсан юм.

Шүүхийн энэхүү шийдвэрийг Б.Идэрзаяагийн өмгөөлөгч Ш.Бадмаараг болон төрсөн эгч болох Б.Золзаяа нар хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаагаа илэрийлсэн юм. Б.Золзаяа “Энэ хэргийн үнэн мөнийг олтол явна. Дээд шүүхэд дахин гомдол гаргана. Тиймээс үнэн зөв нь олдоно гэж итгэж байна” гэсэн юм. Уг нь энэ удаагийн хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгдсэн ч шүүх хүлээн авсангүй. Учир нь Нийслэлийн шүүхийн хуралд шинэ баримт сэлт дэлгэдэггүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг. Тэгэхээр Б.Идэрзаяагийн эгч рүү залгаж хэрэг хийсэн этгээдийн мэдээллийг 50 сая төгрөгөөр зарна гэсэн этгээдийн тухай баримт шүүх хурал дээр дэлгэх боломжгүй болсон юм байна.

Б.Идэрзаяагийн эгч рүү мөнгө нэхэж залгасан бичлэгийг хүргэж байна. /доороос үзнэ үү/

Энэхүү шүүх хуралд Б.Идэрзаяа өөрөө биечлэн оролцох хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Тиймээс Та бүхэнд Б.Идэрзаяа Нийслэлийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд гаргасан хүсэлт, болсон хэрэг явдлын талаар бичсэн өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

21-хэн настай охин “аймшигт” найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, амиа алдсан хэрэг гарлаа




Өнөөдөр хэдийгээр хүний эрхийг хамгаалах өдөр ч хүчирхийллээс нэгэн залуухан охин бусдын гарт амиа алдсан талаарх мэдээллийг дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Харгис хэрцгий Малайз улсад монгол бүсгүй тамлагдан амиа алдсан дуулиан намжаагүй байхад ийнхүү 21-хэн настай охин “аймшигт” найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, дотор эрхтэнээс нь ганц ч эрүүл эрхтэн үлдээгүй, бүгд няцарсан байна гэх дүгнэлтийг эмч нар дуу алдан хэлсэн байна. Энэ талаар “Үндэсний шуудан” сонин онцолжээ. Энэ талаарх мэдээллийг талийгаач охины багын найз нь бидэнд мэдэгдэж үнэн мөнийг нийтэлж өгөхийг нулимс мэлтэлзүүлэн гуйсанаар талийгаач охины ээж ЭНХТУЯАТАЙ ярилцжээ. Тэрбээр “Дэндүү залуугаараа явчихлаа. Надад ярих хүсэл их байна. Тэр залууг яс махнаасаа үзэн ядаж байна. Ял шийтгэлийг нь эдлүүлмээр байна. Тэр хүн ёс журмаараа охиныг минь аваагүй. Найз залуутай, түүнтэйгээ хамт амьдардаг гэж л ярьдаг байсан. Ийм адгийн шаар гэж яаж мэдэх вэ. Охиныг минь хайрладаг гэж л боддог байлаа. Ямар ч эх хүн охиноо ийм хог шаартай нийлсэн гэж бодохгүй, төсөөлөх ч үгүй. Ийм хүнтэй нийлснийг нь, амьдарч байгааг нь эртхэн мэдсэн бол яалаа гэж нялх охиноо ингэж тамлуулах билээ. Манайх хөдөөний айл. Охин маань их сургуульд ороод хотод ирсэн юм. Их засаг их сургуулийн япон хэлний ангийг онц дүнтэй төгссөн. Тэгээд япон машин борлуулдаг хувийн компанид борлуулалтын менежер, орчуулагчийн ажил хийдэг болсон. Охиноосоо хол амьдардаг болохоор юу болсныг төдийлөн сайн мэдэхгүй байна. Миний охины багын найз болсон бүх явдлыг мэдэж байгаа. Өөрт нь ч их хүнд цохилт болсон. Найзынхаа төлөө чадах бүхнээ хийнэ гээд уйлаад байсан. Хөөрхий тэгээд л танай сонинд хандаж л дээ. Охин минь тэр ажилд орсноосоо хойш найз охинтойгоо холбоо тасарсан байж л дээ. Долоон сарын турш уулзалдаагүй болохоор найз нь яасан юм бол, утас нь ч болохгүй юм. Ингэж холбоо барихгүй удах ёсгүй дээ гэж бодсоор бидэн рүү залгаж утасных нь шинэ дугаарыг авсан юм. Ингээд найз нь охинтой минь холбоо бариад ажлынх нь ойролцоо уулзсан гэсэн. Тэр өдөр охин минь царай алдаад турчихсан. Үг дуу нь цөөрөөд үе үе санаа алдаад байж л дээ. Яагаад таг болчихов оо дугаараа солио юу. Найзыгаа мартаа юу гэх мэт тоглоом шоглоомоор баахан юм хэлсэн гэсэн. Тэгэхэд охин минь найзыгаа уучлаарай. Би найз залуутайгаа хамт амьдарч байгаа. Ажил гэр гээд зав тааруухан байлаа. Одоо байнга уулзана гэж байтал утас нь дугарч л дээ. Тэгэхэд охин минь утсаа аваад одоо очлоо гэж хариулаад утсаа салгангуут л гэнэтхэн уйлаад эхэлжээ. Яав миний найз юу болов гэтэл найз залуу маань аймшигтай хартай, байнга зоддог. Найз нь яахаа мэдэхгүй байна. Миний бүх бие хөндүүр далд хэсгээр авах юм байхгүй нил хөх няц, цээжээр өвдөөд их хэцүү байна. Уг нь чамд хэлж санааг чинь зовоохгүй гэж бодсон юм. Би үнэхээр айж байна. Цээж өвдөөд амьсгалахад ч хэцүү байсан болохоор өнөөдөр эмнэлэгт үзүүлсэн чинь хоёр хавирга хугарсан байна. Би тэр гэрт очихоос айж байна. Очихгүй бол намайг хаанаас ч хамаагүй олоод ална гэсэн. Би яах вэ найздаа туслаач гэсэн байгаа юм. Найз нь манайд оч. Чи ийм утгагүй амьдралаар амьдрах учиргүй. Ээж, аавдаа хэл гэхэд нь, албатай биш өөрөө ийм амьдралыг сонгочихоод тэднийгээ зовоогоод яахав. Өөрөө учраа олоод аргалж байгаад гэрээсээ явна. Япон ява¬хаар хөөцөлдөж байгаа. Хоёулаа япон хэлтэй юм чинь хамтдаа явъя. Одоо найз нь явлаа миний утас руу битгий залгаарай. Фэйсбүүк, руу ч юм бичиж болохгүй. Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан хамаагүй шууд л зодно. Өөрөөс нь өөр хэн ч надтай холбоо тогтоож болохгүй гэсэн мунхаг бодолтой хүн. Найз нь удахгүй холбоо барина гэж хэлээд яаран гарч явсан гэсэн. Охин минь дөнгөж 21 настай. Хамт амьдардаггүй байсан болохоор тийм нарийн зүйлээ ярьдаггүй байсан. Энэ нь миний алдаа байж. Хажуудаа байлгаж байсан бол яалаа гэж хөөрхөн охиноо хүний гарт үрэгдүүлэхэв. Түүнд ямар гэм хийсэн болоод охиныг минь хохи¬роож байгаа юм бол. Найздаа хэлснээр бол Алтанхүү гэгч тэр залуу миний охины ажлын газраас машин худалдаж авах гэж очсон юм билээ. Тэгээд л танилцаж, уулздаг болсон гэсэн. Гай газар доороос гэж гуч гарсан тэр залуу нялх охиныг минь яаж эргүүлж, хэрхэн тамлахаа төлөвлөсөн байж л дээ. Өнгөрөхөөсөө хэд хоногийн өмнө уулзаад учиргүй баахан уйлаад намайг зодсон. Хардаад зодоод болохгүй байхаар нь хамаатныхаа эгчийнд очсон. Тэнд хэд хоносон чинь араас ирээд ахин тэгэхгүй чамгүй бол би амьдарч чадахгүй нь Би чамд ахиж гар хүрэхгүй. Одоо гэртээ харъя гэж гуйсан. Би хэлж ярьж байгаад нь итгэсэн. Үнэхээр л найдаад дагаад л харьсан. Гэтэл гэртээ орж ирээд хаалгаа түгжээд хоёр өдөр зодсон. Намайг ална, ахиж явах юм бол ална гэсэн. Үсдээд гурван өрөөгөөрөө чирээд цохиж өшиглөөд хавирга хугалчихсан. Ухаан алдаж унаад эмнэлэгт сэрсэн гэж ярьсан байсан. Битүү хоолойтой цамц өмсчихсөн хүзүү хоолой нь авах юмгүй болчихсон байсан гэсэн. Үнэхээр айхтар зодсон нь илт, үсдсэн хэсгээр нь үс нь халцраад уначихсан байсныг найз охиндоо харуулсан байгаа юм. Найз охиндоо ямар ч байсан алуулчихгүй л бол сална гэж ярьсан байсан. Охин минь хамгийн сүүлийн удаа ингэж л найзтайгаа уулзсан байгаа юм. Орчлонд заяасан ганцхан охин үр минь юм шүү дээ. Үнэхээр их дарамтлуулж, тамлуулдаг байжээ, охин минь. Арай ч дээ нялх охиныг минь. Би хажууд нь байх л байсан юм. Охиноо хамгаалж чадаагүйдээ өөрийгөө буруутгаад барахгүй юм. (уйлав). Найзтайгаа ингэж уулзсанаас хоёр хоногийн дараа өнгөрсөн юм билээ. Надад энэ талаар ер дуулгаагүй. Миний том хүү цэрэгт байдаг юм. Ахад нь хэл хүргэсэн байгаа юм. Дүү чинь гэмтлийн эмнэлэгт байна гэж охины минь ажлын хүн яаран сандран очиж хэл дуулга¬сан байна лээ. Тэгээд хүү минь яахаа мэдэхгүй сандраад охины минь ганц найз өнөөх охин руу шөнө 23.00 цагийн алдад утасдаж хэл дуулгасан юм билээ. Найзыг нь ирэхэд хагал¬гаа хийгээд дууссан ямар ч найдваргүй гэж эмч нар хэлсэн гэсэн. Яагаад юу болсон юм бэ гэхэд эмч нь хэлэхдээ, таван цул эрхтэн нь няцарсан. Цөс нь бүх биеэр нь тархчихсан бүтэн эрхтэн гэж ер алга байна. Тархи нь ажиллагаагүй болсон. Аппаратын тусламжтайгаар зүрх нь цохилж байна. Та нар биеийнх нь далд хэсгийг харах юм бол бүр ч хэцүү, авах юм алга даа. Шөнийн 04.00 цагт өнгөрсөн байсан. Охинтойгоо уулзаж амжаагүй нь харамсалтай. (уйлав). Охиныхоо бие муу байгааг сонсоод Баянхонгороос шууд л гарсан. Ийм адгийн шаар бяцхан охидыг дахин зодож, тамлаж, аминд хүрэхвий дээ. Учир нь, энэ залуу хорвоогийн тоосыг хөдөлгөхөөр үлдэж, охин минь гарт нь амь үрэгдлээ. Тэгэхээр хуулийн байгууллагууд балмад харгис энэ залууд зохих ёсны хариуцлагыг нь үүрүүлээсэй гэсэндээ л болсон явдлыг ярьж байгаа юм шүү. Охиныг маань гэмтлийн эмнэлгийн эм¬чийн хэлснээр нэг хүүхэн, нэг залуу хүргэж ирсэн гэсэн. Алтан¬хүү гэх залуу өөрийнхөө үеэл эгч рүүгээ залгаад талий¬гаачийн нэрийг хэлээд нэг л хачин болчихлоо. Та хүрээд ир гэж утасдсан гэсэн. Үеэл нь надад хэлэхдээ би хэд хэдэн эм¬нэлгээр авч явсан. Томаграфикийн зураг авахуулсан. Гэхдээ эмнэлгийн орон дээр тавиад мартчихаж гээд байгаа юм. Бид сураглаад явахад Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт авчирч тархины зураг авахуулсан байна. Эмч нь настай эмэгтэй байсан. Энэ тухай асуухад залуу, хүүхэн хоёр оруулж ирэхэд охин их зодуулчихсан, орон гаран ухаантай байсан. Тархи нь маш их гэмтэлтэй. Бүсэлхий хэсгийнх нь зургийг авах гэсэн боловч орилж босч ирээд авахуулахгүй байсан. Ар гэрийнхэнд нь хэл дуулгаач гэхэд тэр залуу ар гэрийнхэн гээд байх хүн байхгүй л гэж хэлээд аваад гарсан гэж ярьсан. Алтанхүүгийн төрсөн дүү Бурмаа гэж хүүхэн охиныг минь өнгөрчихөөд байхад гэмтлийн эмнэлэгт ирээд байцаагч нь хэн гэж хүн байна. “Мөнгө өгөөд батлан даалтаар ахыгаа гаргаж авмаар байна. Мөнгө өгчихөд болоо юм биш үү, та нар битгий сүржигнээд бай” гэж биднийг доромжилсон. Бурмаа гэдэг хүүхнийг Үндэсний олон нийтийн радио телевизэд ажилладаг байсан юм гэнэ лээ. Түүнд ийм залуухан охин байж яахаараа ийм муухай явуургүй өөдгүй зүйл хэлдэг юм бэ. Хүний амийг мөнгөөр хэм¬жиж болдог юм уу гэж хэлэхээс өөр хэлэх үг үнэндээ олдоогүй. Тэр эр өмнө нь эхнэртэй байсан юм билээ. Тэгээд салчихсан байсан гэсэн. Өнөөдөр тэр Алтанхүү урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Боломжтой айлын хүүхэд болохоор батлан даалтад гарах гэж их хөөцөлдөөд байх шиг. Учир нь, энэ хэрэгт ажиллаж байсан байцаагчийнх нь ар гэрт нь асуудал гарлаа гээд хэргээ өөр байцаагчид шилжүү¬лэхээр болсон. Хэнд шилжүүлсэн нь одоо хүртэл тодорхойгүй байна. Түүнчлэн шүүх эмнэлгийн хариу гарах хугацаа хэ-дийнэ болчихсон ч гэсэн хариу нь гараагүй гээд хойшлоод байх юм. Ер нь тэр залуугийн ар гэрийнхэн энэ хэргийг хаах гэж бүх л арга хэмжээг авч байгаа. Охины маань утас тэр үед өмсч байсан хувцас, гутал гээд бүх л зүйл нь олдохгүй байгаа. Алтанхүү гэдэг тэр залуугийн ар гэрийнхэн гэж нэг ч хүн ирж уулзаагүй. Охиныхоо амийг тэр залуугаас, өмгөөлж хамгаалаад байгаа гэр бүлийнхнээс нь нэхэж байна. Хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шүүж өгөөсэй гэж хүсэх байна даа” хэмээн уйлан хайлан ярьсан байна.

Талийгаачийг хүчиндэж хөнөөчихөөд хогоор булж, хувцсыг нь шатаажээ



Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өр­төөний орчимд 19 настай Э охиныг хүчирхийлж, онц харгис аргаар хөнөөсөн хэрэг гар­сан билээ.

Мэргэжил сур­галт үйлд­вэр­лэлийн төвийн оюут­нуудын бүлэглэн үйлд­сэн эл хэргийг нэхэн сур­валж­лахаар хэргийн газрыг зорь­сон юм.

Биднийг 11 дүгээр хорооны цагдаагийн байцаагчтай нь уулзахаар хороон дээр очвол цадаагийн хэсгийн дарга нь амарч байгаа аж. Харин үлдсэн ганц цагдаа нь Хонхор орчмоор эргүүлд гараад явчихжээ. Оршин суугчдаас тодруулж, хэргийн газрыг заалгавал төмөр замын гармын цаана Цагаан толгой гэх овоо босгосон толгодын ёроолд гэмт этгээдүүд жигшүүрт хэргээ үйлдсэн гэнэ. Хэргийн газарт хүрвэл гармын цаадах жалганд цагдаа нарынх гэмээр дүүрэн мөр байлаа. Энэ том жалганы цаад буланд хэрэг үйлдэгдсэн бололтой. Тэр хэсэгт цасан дээр гал түлсэн мөр тодоос тод үлджээ. Хэрэгтнүүд энд охиныг нүцгэлж, хувцсыг нь бөөгнүүлэн шатаасан байна. Жалга айлуудаас нэлээд зайтай учир яаж ч хашгирч орилоод дуулдахааргүй юм билээ.

Оршин суугчдын ярьж байгаагаар талийгаач Э-гийн цогцсыг сургуулийн хүүхдүүд эхэлж харжээ. Амралтынхаа өдөр Цагаан толгой гэх толгодоос чаргаар гулгахаар төмөр замын гарам гарсан бага насны хүүхдүүд 17 цагийн үед цогцсыг харж, аавдаа хэлсэн байна. Улмаар аав нь хорооныхоо цагдаад мэдэгджээ.

Хэрэгтнүүд талийгаачийг хүчирхийлж хөнөөгөөд, да­раа нь нүцгэлж, өмсөж явсан хувцаснуудыг нь ша­таажээ. Ингээд хүний амь хөнөөсөн хэрэгтнүүд цогц­сыг нь цасан дор булсан байж. Харин маргааш өглөө нь талийгаачийн биений цээжин хэсэг нь ил гарсан байхыг хүүхдүүд харсан юм байна.

Дуудлагын дагуу Баян­зүрх дүүргийн Цагдаагийн хэл­тэс, УМБГ, ЭЦГ-ын ажилт­нууд шуурхай эрэн сур­валжилсны үр дүнд На­лайх дүүргийн долоо­ду­гаар хороонд оршин суух, Мэргэжил сургалт үйлд­вэрийн төвийн оюутан 17 настай С, 20 настай Б нарыг сэжиглэн саатуулжээ.

Талийгаач Э-гийн хувьд С, Б нартай нэг сургуульд сурдаг юм байна. Хэрэг гардаг өдөр сэжигтэн С, Б нар Э-г Хонхорт байдаг гэртээ хамт очъё хэмээн дагуулж явсан гэнэ. Маргааш нь амралтын өдөр байсан болоод ч тэр үү хохирогч нэг их дургүйцээгүй аж. Гэвч хэрэгтнүүд охиныг Хон­хорт дагуулан ирж, ул­маар охиныг бүлэглэн хү-чиндэж хөнөөжээ. Тэд эд мөрийн баримтаа устгахын тулд цогцсыг цасаар булж, охины өмсөж явсан хувцсыг шатааж орхиод хэргийн газраас зугтсан гэнэ.

Ингээд бид Налайх дүү­рэгт байрлах талий­гаа­чийн гэ­рийг зорьсон юм. Э-гийнх тус дүүргийн хоёр­дугаар хороо, ... гудамж­ны ... тоотод амь­­дардаг аж. Гэрийнх нь гадна ирвэл буяны ажилд нь бэлтгэж байгаа бололтой хамаатан саднууд нь бужиг­наж байв. Хашаанд нь гур­ван ч гэр байлаа.

Хүн дуудвал урд талын гэрээс бөөн хүмүүс гарч ирэх нь тэр. Бүгд л айж цэр­вэсэн байдалтай харна. Хаа­наас ямар ажлаар явж байгаагаа хэлж, учир байд­лаа тайлбарлахыг хичээв. Мэдээж хайртай охиноо айм­шигтай байдлаар алд­сан хүмүүс үл таних хүмүүсийг яаж хүлээж авах нь ойлгомжтой. Иймээс ч тэд бидэнтэй уулзахыг хүссэнгүй.

Талийгаачийн ээж Б-гийн хэлж байгаагаар бид­нийг охиныг нь хөнөөсөн талын хүмүүс явж байна гэж ойлгожээ. Тэрбээр “Охиныг минь тийм аймшигтай хө­нөөчихөөд одоо дахиад энүү­гээр эргэлдэж байгаа юм байх л гэж бодлоо. Үнэхээр тэгж байж магадгүй. Надад хэцүү байна. Гэхдээ би өөр зүйл ярихгүй. Энэ хэргийг шүүх цагдаа нь шалгаж тогтоох байлгүй дээ” гэсээр гэртээ орсон юм.

Талийгаачийг ирэх баа­сан гарагт нутаглуулна. Эд­нийх ам бүл дөрвүүлээ. Э айлын том охин байжээ. Талийгаачийн аав Налайхын уурхайн гүнээс нүүрс ол­борлож, амьдрал ахуйгаа залгуулдаг бол ээж нь гэр зуурхан л байдаг аж. Харин Э-гийн ганц охин дүү нь энэ жил нэгдүгээр курсийн оюутан болжээ. Амьдралын боломж муугаас аав ээж нь Э-гийн дүүг сургуулиас нь нэг жилийн чөлөө авахуулсан байна. Харин Э-г боломж бо­лолцоогоороо сургаж, мэр­гэжилтэй болгохоор дүүр­гийн Мэргэжил сургалт үйлд­вэрлэлийн төвд оруулжээ.

Мэргэжил сургалтын төвд ес, 11 дүгээр ангиа төг­сөж буй хүүхдүүд ирж, 1-3.5 жилийн хугацаанд суралцдаг аж. Э охин ч энэ хүүхдүүдийн нэгэн адил есдүгээр ангиа төгсөөд энд ирж суралцаж байжээ.

Гэвч удахгүй төгсөж амьд­ралтайгаа хөл залгуулна хэ­мээн итгэж найдаж бай­сан том охин нь ийм айм­шигтайгаар бусдын гарт амь насаа алдана гэж хөөрхий эцэг эх яахан санах вэ.

Охиных нь сурдаг бай­сан Мэргэжил сургалт үйлд­вэрлэлийн төв эднийхээс хол­гүй юм билээ. Бид ч сур­гуулийн захиралтай нь уулзах санаатай очлоо. Хоёр давхарт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн тө­вийн захирал Н.Барамсай гэгчийн өрөөнд орвол туслах нь “Н.Барамсай захирал өрөөндөө алга. Сургууль дот­роо яваа” гэв. Дугаарыг нь авч Н.Барамсай захиралтай холбогдоход эхэндээ “Би гадуур явж байна. Мөд очихгүй. Та нар хүлээгээд хэ­рэггүй” гэлээ. “Таныг дөн­гөж сая өрөөнөөсөө гар­сан, сургууль дотор яваа гэж туслах чинь хэлсэн шүү дээ” гэтэл “Байхгүй байна гэж хэл” гэсээр утсаа тасалчихав.

Н.Барамсай захирал ин­гээд мэдээлэл өгсөнгүй. Мэ­дээж сургуулийнх нь оюут­нуудын холбогдсон хэ­рэгт Н.Барамсай захирал хамаагүй л дээ. Гэвч оюут­нууд нь хүний санаанд багтамгүй ийм аймшигтай хэрэг үйлдчихээд байхад юу ч болоогүй юм шиг хээв нэг алхаж явна.

Ямартай ч Баянзүрх дүүр­гийн 11 дүгээр хороо, Хонхор өртөөнд гарсан айм­шигт аллагын хэрэгт сэ­жиглэгдсэн этгээдүүдийг цаг­даа нар шалгаж байна. Гэмт хэрэгтнүүд хоёулаа байсан эсвэл түүнээс олуулаа байсан эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.

"Өглөөний сонин"

НЭГ ЗАЛУУ СЭРЭМЖЛҮҮЛЭН ТҮҮХЭЭ БИЧЖЭЭ !!!!

Дорнод аймгийн Чойбалсан хотын төвд байрлах 4-р байшингын хажуугаар гарахдаа үргэлж энэ орцон дээр очиж үздэг.
Манайх гэдэг айл энэ байшинд 3 жил амьдарч билээ. Таны бодож байгаа шиг давхарт бишээ подвалд нь амьдардаг байлаа.

Ингэж амьдрахаас хэдхэн жилийн өмнөх үеээ дурсвал… Цагтаа манайх гэдэг айл хоер идэхгүй хоосон хонохгүй, хэд гурван малтай, өөрийн гэсэн орон гэртэй тэр нэгэн жихүүн өдрийг хүртэл сайхан л аж төрдөг байлаа.
Би гэдэг хүн сурагч нэрээс оюутан гэх алдрыг зүүн УБ хотод 1-р курсээ төгсөх үетэй давхацсан юм. Тэр үед утас дуугарч миний хүү гэртээ яаралтай хүрээд ир гэсэн ээжийн гунигтай хоолой дуулдлаа. Ингээд би ч гэрт харихад итгэмээргүй асуудал энд тэндгүй бөөгнөрчээ.
Ээж аав минь амьхандаа амьдралаа дээшлүүлэх санаатай нэлээн хэдэн жилийн өмнөөс банкнаас зээл авч гуанз, түц мэтийн юм ажиллуулж эхлэсэн ч тэр нь сунжирсаар бөөн асуудал болжээ. Өөр нэг шалтгаан нь оюутан болсон миний сургалтын төлбөр гэхээс эхлүүлээд асуудал гарч. Сайхан сэтгэлийг ашиглан зээл авхуулж хулхидан мурьсан хэдэн хүн ч үүнд нөлөөлсөн.
Энэ тухай дэлгэрэнгүй бичээд яахав. Өрний асуудлыг хүн бүхэн л мэдэх болсон үе.
Ингээд манайх гэдэг айл олон жилийн турш зээлийнхээ хүүгийн хүүг л төлж ирсэн байж. Яагаад ч юм банкнаас зээлээ бүрэн төлөхийг шаардсан байна. Ингээд байсан хэдэн малаа хам хум зарж борлуулаад ганц сэтэртэй азаргатай үлдсэн ч төлж хүрсэнгүй ээ.
Тэгтэл гэнэтхэн банкнаас хүмүүс орж ирээд байшинг минь лацдаад авдаг байна. Яг энэ үеээс л амьдрал гэж ямар болохыг мэдэрч эхлэж билээ. Аав ээж, дөрвөн дүүтэйгээ хэдэн хувцасаа чирээд хашаандаа гарав аа. Хаачихаа мэдэхгүй балмагдсан аав ээжийнхээ царайг харахаар үнэхээр өрөвдөлтэй. Бидний өмнө буруутай болохоор эгцэлж харж чадахгүй хоорондоо үе үе бухимдан үглэнэ.
Тэр оройдоо бид сумандаа хамаатнуудынхаараа тараад хонолоо. Үүрээр босоод хартал ээж минь алга. Үр хүүхдийнхээ мууг үзэхгүй гэсэндээ шөнө дөлөөр босч 56 км-ын алсад орших аймгийн төврүү ганцаар алхсан байна. Шөнийн харанхуйн айдас энэ удаад ээжийн минь сэтгэлийн дарамтыг давж айлгаж чадсангүй мэт.
Ингээд хэд хоног таг чиг.
Хөөрхий ээж минь нулимсаа баран хаана сандарч тэвдэж яваа бол гэж бодохоор л хамгийн хүнд. Аав минь хэдэн дүүг минь харан сумандаа бас зүгээр байна гэж юу байхав гунигт автсан, архи амссан хүн. Тиймээ өөрөөр яах ч билээ.
Суманд хэд хоносоны дараа ээжээс хүнээр дамжуулсан хэл ирэв. Миний хүүхдүүд аймгийн төвд хүрээд ир гэх. Бид халаасандаа 100төгрөг ч үгүй. Тухайн үед ээжийн минь бага эгч Сумьяа гэх сайхан эгч маань биднийг аймаг оруулах унаа олж өгсөөн бид мартах учиргүй.
Нэг машинд бөөгнөрч аваад хурдхан аймаг оров. Суманд байх маш хүнд байсан. Аавыг минь болон биднийг эвгүйхэн харсан харц олон байсаан. Ашгүй аймгийн төвд ирж ээжтэйгээ уулзав. Сэтгэлийн тэнхээ гэхүү хүүхдүүдийнхээ өмнө хичээсэн гэх үү инээгээд угтаж авсансан.
7-р хороонд байрлалтай нэгэн хашаанд бид очлоо. М.Оюунбаатар гэх нутгийн ахын хашаанд байх ТҮЦэнд хэсэг байрлахаар болжээ. Оюунбаатар, Оюунбилэг гэх ах эгч хоер ингэж л хэцүү цагт туслаж билээ. Бас л мартах учиргүй тэргүүн эгнээний буянтай хүмүүс. ТҮЦ болохоор их жижигхээн. Бид унтаж хэвтэхэд арай л багадах ч яаж хийж байгаад хорвоогийн бор хоног шар нарыг хэдэнтээ тоолсон юм даа.
Нэгэн өдөр ээж минь: Ээж нь ажил олсоон эндээс нүүе гэсэн. Тиймээ энэ бол амьдрал мэдрүүлсэн алдарт 4-р байшин. Хамгийн урд захын орц буюу 4-р орцны шатны доор байрлах подвалд амьдрахаар боллоо. Хэдийгээр чийг ихтэй, цонхгүй, харанхуй орчинч гэлээ бидий түр гэр боллоо. Ээжийн минь ажил ойлгомжтой санагдаж байгаа биздээ орцны жижүүр гэдэг нь.
Өглөө эрт босоод ганц орц биш дөрвийн дөрвөн орцыг ганцаараа цэвэрлэнэ. Үдшээр холхисон хүмүүсийн гутлын улын шавхайг, үг хэлээр доромжилсон ч шүлс нус бүгдийг л цэвэрлэнэ. Зарим нь үүнийг цэвэрлэх ямар байдгийг ойлгохгүй. Ингээд л шинэ амьдралд оров доо хөөрхий.
Тэр янзаар аж төрж амь зууж суутал өнөөх банк олж ирээд үлдэгдэлээ өгөхийг шаардав аа. Өр гэж үнэхээр хэцүү. Тэр дундаа банкны өр бүүр ч балагтай. Аав, Ээжийг минь ажил хийлгэхгүй шүүх, цагдаагийн газраас үргэлж дуудаастай. Дуудаж очуулчаад амьдаар нь тамлах янзтай гадаа халуун нар, тэсгэм хүйтэнд удаанаас удаан хүлээлгэж маргааш энэ цагтаа ирэхийг хэлээд учиргүй буцаана.
Хөндлөнгөөс харах хүмүүсийн хов живэнд орж нэр ус нь бай болно. Нутагтаа сайхан аж төрөх үед ээж аавын найзууд гээд олон нөхдүүд байдаг байлаа. Ийм болоод гундахад хуруу дарам хүн хүн чанараа үзүүлж үлдлээ.
Хөндлөнгийн хүн яах вэ? Энэ хамаатан гэх нэрийн дор байдаг зарим нь их элгийн амьтад болж хувирсан даа. Олон хүүхэд хараад онцолж айсан байхөө. Шууд гудамжинд гарч гуйлгачины эгнээнд шилжсэн болохоор тэр байх. Магадгүй биднийг энэ л янзаар байж өсөж том болохгүй мэт толгойдоо олгой болгон бодсон биздээ. Гэлээ ч тэдний буруу гэж юу байхав.Гэхдээ нэг муухай юм болсоон болсон. Аав минь адуунд хайртайг нутгийн түм бүгд мэднэ. Хэдэн адуугаа хэдэн цаас болгоод ганц сэтэртэй хонгор азаргатайгаа үлдсэн гэж дээр дурдсан. Гэвч нэгэн хамаатны ахад манайх хэдэн төгрөг өгөх өглөгтэй байж. Цаг үеээ олоогүй юу? ахиж олж авч чалахгүй гэж бодсон уу ганц үлдсэн азаргын минь сэтрийг тасдаж хаяад зарж борлуулан өрөө авсаныг хожмоо сонсоод аавыгаа л өрөвдөж суулаа даа. Үнэхээр их!!!
Энэ мэт эхлэлтэй олон сонин үйлдлийг хэдхэн жилийн дотор хэдэн наснаасаа хэд давсанаар олонг үзлээ.
Өнөөх өр шир нэхэгдсээр өнгөтэй явах дүүрч өлөн зэлмэн явсан өдрүүдээр солигдов…
Хэдэн дүү нар минь бусдын адил өвөл зуны гэх ангилсан хувцасгүй байсныг нуугаад яахав. Өвлийн улиралд зуны гуталтай нимгэн хувцастай чичирч л явлаа. Тэглээ гээд хулгай зэлгээ, худал хуурмаг үйлдэл хийхгүй ээ. Бид боловсрол нимгэнтэй ч хүмүүжил өндөртэй байсан шүү.
Тэр янзаар хар бор өдрүүд тэгж ингээд яваад л байлаа. Би гэдэг хүн намар болоход сургуульдаа дэвшин 2-р курст орох байсан ч нэг жилийн чөлөө авч хотод барилгын туслахаар ажиллаж эхлэв ээ. Тоосго зөөгөөд шавар зуураад л гое шүү.
Сар шинэ дөхөх үеээр гэрээ эргэхээр аймаг орж билээ. Тэр үед хамгийн удаан уйлах шалтгаанаа харсанаа сайн санаж байна.
Гэрийнхэнтэйгээ уулзахад яг л бахь байдгаараа. Ангийнхантайгаа уулзаж суумаар байдаг байвч амьдралаасаа ичиж үүрнээсээ цухуйдаггүй байсан. Би ийм байхад миний дүү нарт бүр л хүнд байсан нь ойлгомжтой. Дүү нар л гээд их дурдлаа. Хамгийн их хэцүү байсан хүн бол миний ганц эгч. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилсан ч авах цалингаа өрөнд нэмэрлэнэ. Өмсөж зүүх ч юм дутмаг ховорхоон авна тийм л агуу хүн бол эгч байлаа.
Оройн хоолоо идчээд салхилахаар гарав аа.
Яг орцны үүдэнд ирэх агшинд танил дуу чихэнд хадсан нь хоер бага дүү байв. Нэг давхарын айлуудын хаалга тогшин танайх мөнгөө өгөх үү гэж асууна. Өглөө нарнаас үдшийн бүрий болтол мөлхсөн ээжийнхээ хөдөлмөрийн шимийг нэхэж буй нь тэр. Их мөнгө бишээ нэг айл сарын 1500 төгрөг байсан байх. Түүнийг л нэхсэн хэрэг.
Нэг айл хаалгаа онгойлгоод май муусайн гуйлгачид минь гээд хоер дүүрүү минь мөнгөө шидэж эргүүлэн тас хийн хаав. Номероор нь тэмдэглэж бүртгэдэг дэвтэрээ унаган байж шалан дээр шидэгдсэн цэнхэр, ногоон дэвсгэртүүдийг түүж авах дүү нараа хараад зүрх зогсох шиг болсон. Гэвч дүү нарын нүүрэнд инээд тодроостой. Мөнгөөрөө идэх юм авч гол гарах учраас тэр.
Өнөөх айлын хаалгыг дахин нүдээд бусьнуулаад хаямаар байвч ээжийнхээ ажлыг хүндэтгээд гараа зангидаад гадагш гарлаа. Тэгээд эргэн гэртээ орж дүү нарынхаа царайг харахаас айж үүр цайтал гадаа уйлж сууж билээ.
Естой л сар надад хань болсон урт шөнө болж билээ.
Ингээд эргэн хот орох замдаа би ямар ч байсан боловсрол эзэмших хэрэгтэйн байна гэж шийдээд сургууль дээрээ очиж учраа өчихөд сургалтын албаны дарга Азбилэг, нягтлан ЭрдэнэУул гэх хоер сайхан эгч минь ойлгож төлбөрөө боломжтой үедээ өгөөрэй гээд сургуульдаа эргэн оров. Би гэдэг хүн сургуулиа төгсөнийхөө 2 жилийн дараа төлбөрөө гүйцээн өгч дипломоо хэзээ хойно авсансан. Бас л мартаж болохгүй буянтнуудын нэг болсон доо.
Хонхны баяраар минь нэг ч хүн ирээгүй. Яагаад гэвэл мэдэхгүй. Үүнтэй зэрэгцэн аавынхаа талаар муухан мэдээ хөндлөнгийн хүнээс сонсов. Албадан ажил хийлгэх нэрийдлээр хоттой ойрхон хорих ангид авчирсан гэх. Балмагдах багадах агшин болсон доо. Гэхдээ тун удалгүй энэ тэнүүгээр гүйцгээсэний үндсэн дээр эргэн буцсан даа.
Аймшгийн ч гэхүү өдрүүд энэ мэт үргэлжилсээр хэдэн жилээр дамнан дампууруулав. 2008 – 2012 он хүртэл хугацаа бидний хувьд хүнд жилүүд байсаан.
Гэхдээ ийм байдалд орсон үеээ би азтай айл гэж боддог. Бидэнд – хүний хүн чанар хаана хугардаг, хэнтэй яаж харьцахав, хүний муухай, сайн чанарууд гээд ухаарлыг удаа дараа суулгасан сайхан онууд гэж одоо боддог.
#Одоо 2016 он.
Манайх гэдэг айл банктай болон хувь хүмүүстэй тооцоо дуусаад хэдэн жил болж бн. Энэ хугацаанд би болон миний 2 дүү их сургуулиа төгсөөд авлаа. Ээж аав хоер минь аль эрт эсгий гэр барин эгэл жирийн амьдарч байна.
Тиймээ одоо алзахгүй. Бид ээж ааваа асраад явах тэнхээтэй болсон шүү.
Нутагт нь #харш барьж өгөөд нэг нүдээрээ ч үзэхгүй байсан хүмүүст гайхуулж нэр усыг нь ариутгана гэж цагаан мөрөөднө. Энэ цаг удахгүй ээ.
Эцэст нь энэ бүхнээр юу хэлэх гээд байна гэхээр банкны өр даамжирвал балаг тарьдаг юм шүү гэдгийг туулж үзсэн амьдралаасаа сургамж болгон үлдээх санаа байлаа.
Хаана ч явсан хэнийг ч дорд үзэж болохгүй шүү залуусаа. Ялангуяа орцныхоо жижүүрүүдийг хүндэтгэн нус цэрээ хаяхгүй байхыг хүсье…
Ийм амьдралаа их л нууж явдаг байлаа. Одоо хамаагүй ээ хэн юу гэх нь. Үнэн юм бүхэн сайхаан!!!
Ээж аав, эгч, дүү нараасаа асуулгүй зөвшөөрөлгүй бодлоо биччихлээ. Сорри