Monday, January 2, 2017

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД

Эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан цуврал бичлэгийг фэйсбүүкээр цацсан. Түүний бичлэг хэдэн зуун мянгаар шэйрлэгдэж, олон нийтэд түгсэн байдаг. Б.Болороо төрөлхийн тархины саажилттай ч арван жил, их сургуулиа онц дүнтэй төгссөн. Одоо хань ижил, үр хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлж хэнээс ч дутахгүй сайхан амьдарч яваа билээ. Түүнийг ийнхүү сэтгэл хангалуун амьдрахад ээж нь хамгийн их тусалж дэмжсэн гэж тэрбээр байнга ярьдаг. Тиймээс Ө.Буянжаргалын хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэлж, Алтангадас одонгоор шагналаа.
Ингээд Ө.Буянжаргалын сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр “Би өнөөдөр Алтангадас одонгоор шагнууллаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн шадар туслах нь “Таныг Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж над руу ярьсан. Над шиг шагналаас татгалзаж хариулсан хүн байхгүй байх. “Би урлаг, спортын хүн биш. Баялаг бүтээгч биш. Надад хийж гавьсан юм байхгүй. Тийм болохоор би наад шагналыг чинь авч чадахгүй нь” гэж хэлсэн. Тэгэхэд “Таны хүүхдийнхээ төлөө хийсэн бүхнийг Ерөнхийлөгч үнэлж байгаа юм. Ямар ч байсан та ирж ав” гэсэн. Ингээд өнөөдөр ирж энэ шагналаа гардаж авлаа. Нэг амьдрах насандаа хүний амталж, эдлэх ёстой болгоноос татгалзаад хүүхдийнхээ төлөө явдаг чиний амьдрал ямар ч утгагүй байна гэж хэлэх хүн байсан. Гэхдээ одоо амьдрал маань утгатай байж гэдгийг ойлгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ялангуяа ачааны хүндийг үүрч яваа ээжүүдэд хандаж “Хүүхдээ битгий амьдралд нь тохиолдсон том саад тотгор гэж битгий үзээрэй. Биднийг ачааны хүндийг үүрэх чадвартай учир арай илүү арчилгаа шаардах хүүхэд заяасан гэж бодож амьдраарай гэж хэлмээр байна” гэв. Via-News.mn