УИХ-ын
гишүүн Самандын Жавхлан оны өмнөхөн дөрвөн сарын цалингаараа /6 сая 168
мянга 844 төгрөг/ тойргийнхоо иргэдэд хүнс авч өгсөн байна. Тодруулбал,
нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх
толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад
настан болон нэн ядуу нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой,
таван цул, сүү, гурил, нүүрс, түлээ өгчээ.
Мөн тэрбээр шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ туслацгаая хэмээн бусад гишүүдийг уриалсан байна.
Мөн тэрбээр шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ туслацгаая хэмээн бусад гишүүдийг уриалсан байна.