“Mongolia`s
next top model” шоу нэвтрүүлэгт оролцож байгаа мисс Ю.Балжидмааг хамт
оролцож байгаа охидоосоо арай илүү туршлагатай, загварын анхны
мэдэгдэхүүнтэй байж шинээр төрөн гарч ирэх гэж байгаа охидод боломж
олгох замыг нь хаан өрсөлдлөө хэмээн загварынхан нь дурамчхан хүлээж
авсан гэсэн. Харин үүний тухайд тэрбээр:
“Дэлхийн
хэмжээний ийм том шоу, контентууд өнгөрсөн жилээс эхлэн Монголд
зохиогдож эхэлсэнд баяртай байна. Бид багаасаа л “America’s Next Top
Model” тэмцээнийг үзэж өссөн шүү дээ. Одоо харин Монголд зохион
байгуулагдаж байгаа учраас орж үзэх нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж
бодсон. Зохион байгуулж байгаа газар нь сайн нэвтрүүлэг, контент хийдэг
Боловсрол телевиз болохоор энэ тэмцээн маш үр дүнтэй болно гэж бодож
байгаа. Хамгийн гол нь би дөнгөж 19 настай, залуу байна. Тиймээс цаашдын
карьерт маань энэ тэмцээн бас чухал нөлөө үзүүлэх болов уу” хэмээжээ. Оролцогчдын ширүүн өрсөлдөөн дундаас чухам хэн нь “Mongolia`s
next top model” болохыг харах л үлдлээ. Үнэхээр туршлагатай модель
шилдгээр шалгарах уу, өөрийнхөө чадлаар онцгойрсон нэгэн нь шилдэг байх
уу гэдэг нь сонирхол татаж байна шүү.