Сүүлийн
үед нас нэг их харгалзалгүй залуучууд болон охид бүсгүйчүүд шөнө оройн
цагаар чөлөөт цагаа өнгөрүүлэн клуб болон бусад газраар зугаалцгаана.
Гэхдээ
ямар ч тохиолдолд нэгэн асуудал сөхөгдсөөр ирсэн нь согтууруулах ундаа
хэтрүүлэн хэрэглэх. Харин хэмжээндээ тааруулж уугаад гэх юмуу хэрэглэдэг
залуус бас охид цөөнгүй бий. Гэтэл сүүлийн үед нэгэн чих дэлссэн зүйлс
сонсогдох боллоо. Энэ нь юу гэхээр зүгээр нэг тохируулан хэрэглээд
гэртээ харина гэж бодсон гэнэн охидын уух зүйлст мансууруулан хүсэл
сэрлийг хэт ихээр өдөөж өгдөг нэгэн эмийг холидог тухай юм. Гадуур эмийн
сангуудаар элдэв төрлийн эм эмэн бүтээгдэхүүн хараа хяналт багатай
худалдаалагдаж буй тухай бид өмнө нь дурьдаж байсан. Гэтэл энэ төрлийн
хүчтэй эмийг зүгээр нэг өсвөр насныханд яагаад худалдаалаад байдаг нь
үнэхээр мөнгөний төлөө юуг чхийхэд бэлэн болсон энэ нийгмийн чиг
хандлагад бурууг өгөх байх. Энэ бүхний цаана ариун цайлган гэнэн охид
хүсээгүй бэлгийн хавьтал цаашлаад амиа хорлолт зэрэг сөрөг үр дагаварууд
гараад байгааг бид дэлгэмээр санагдлаа. Бид тэрхүү эмийн нэрийг зориуд
нууцлан бичихийг хүссэнгүй. Мөн нэгэн цэнхэр өнгөтэй нойрсуулагч
капсултай эмийг задлан үнэрлэн мансуурдаг маш олон өсвөр үеийнхэн байдаг
тухай нэгэн таксины ах надад ярьж байсан юм. Ихэнхи нь харин мөнгөтэй
айлын хүүхдүүд байдаг бололтой. Та хүүхдээ хаана юу хийж явааг үнэхээр
сайн мэдэхүү? Эцэст нь хэлэхэд охидууддаа хандан хэлэхэд сайн танихгүй
залуустай иймэрхүү байдлаар битгий шоудаж эсвэл согтууруулах ундаа
dooхэрэглээрэй гэж зөвлөж байна.