Monday, January 30, 2017

ШУУРХАЙ МЭДЭЭ: Канадад монгол залууг буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ

Канад улсын Калгари хотод манай улсын иргэн 22 настай Б.Итгэлийг толгойн тус газар нь буудаж, хөнөөсөн хэрэг өнгөрөгч даваа гарагт гарчээ. Тодруулбал гэмт этгээдүүд толгойдоо буудуулсан хохирогчийг эмнэлгийн үүдэнд машинаасаа гаргаж үлдээгээд явсан байжээ. Гэвч хохирогч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барсан аж.
Цагдаа нарын үзэж буйгаар хэрэг орон нутгийн цагаар оройн 19:00-21:00 цагийн хооронд гарсан бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч “Эрнест Мэннинг” ахлах сургуульд суралцдаг байсан аж.