Monday, January 2, 2017

ХЯТАД УЛСЫН ИРГЭН ДӨРВӨН НАСТАЙ МОНГОЛ ХҮҮГ ЗААЗУУРДАЖ ХӨНӨӨЖЭЭ

Өнгөрсөн сарын 31-ний орой СХД-ийн 19-р хороонд Хятад улсын иргэн 45 настай Ө гэгч нь өөрийн дагавар хүүхэд болох 13 настай хүүгээ заазуурдан гэмтээж, 46 настай иргэн Х-г толгойн тус газар нь заазуурдаж, дөрвөн настай хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ.
Ө нь Хятад улсын иргэний харъяалалтай Өвөрмонгол хүн байсан бөгөөд тэрбээр Х-тэй хамт согтууруулах ундаа хэрэглэж, муудалцан улмаар дөрвөн настай хүүгийнх нь толгойг 2-3 удаа заазуурдсанаар амийг нь бүрэлгэсэн байна. 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч хүү газар дээрээ нас баржээ. Уг хэргийг СХД-ийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.


А.Амин