Monday, January 23, 2017

Нилээн эротик дүрд тогложээ

Ганц бие сахиусан тэнгэр тодотголоо ёстой л овог шигээ хадгалж яваа топ модель Э.Одгэрэлийн хувийн амьдрал, гадаад төрх, имижийг хэн бүхэн сонирхдог нь үнэн. Гэсэн ч сүүлийн үед тэр бүр олны өмнө гарах нь багасч, загварын тайзнаа ч ховорхон үзэгдэх болсон тэрбээр кино салбарт илүүтэй дурлах болсон гэдэг. Тиймдээ ч сүүлийн үеийн сургаар топ бүсгүй маань дахин нэгэн шинэ киноны зураг авалтандаа орсон сурагтай. Харин энэ сургийг сонссон зарим нэгэн нь түүнийг чухам хэдэн төгрөгний өртгөөр кинонд тоглодгийг ихээхэн сонирхож буй. Гэхдээ топ модель Э.Одгэрэл энэ талаараа хэзээ ч ам нээхгүй гэдэг шүү. Харин шинэ кино нь удахгүй үзэгчдэд ил болох биз ээ.