Tuesday, January 31, 2017

Угаартаж үхсэн зургаан хүүхдийн цогцсыг олжээ

Герман: Арнстеин хотын Бавари мужид угаартаж үхсэн зургаан өсвөр насны хүүхдийн цогцос олсон талаар тус хотын цагдаа мэдээллээ. Өнөөдөр өглөө тэднийг амиа алдсанд тосгоны хүмүүс нийтээрээ гашуудал зарлажээ.
Талийгаач нар 18-19 насны таван эрэгтэй, нэг эмэгтэй байсан аж. Тэдний цогцсыг энэ сарын 29-ний өдөр байшингаас нь олсон талаар ВВС мэдээлэв. Мөн нас барсан хүмүүс дунд байшингийн эзний хүү, охин байжээ.
Тус хотын цагдаагийн хэлснээр, “зууханд дүүрэн мод хийж шатаасан. Үүнээс болж угаар их гарч нас барсан байж болзошгүй” гэв. Одоогийн байдлаар угаараас болж үхсэн бол шалтгааныг олохоор ажиллаж байгаа аж.
Тэдний хөршийн хэлж буйгаар гэрийн эзний охин 18 насны төрсөн өдрөө тэмдэглэж байжээ. Байшин нь хотоос гадна, цасанд хучигдсан газар байв.

Талийгаач нарт эмгэнэл илэрхийлэхээр цугласан хүмүүс болон гэр бүлийнхэн нь цэцэг, лаа болон бусад хүндэтгэлийн зүйлсийг сүмд тавьж байна.