Saturday, January 21, 2017

Өөрөө ч мэдэлгүй нэгэн өвөөгийн амьдралыг орвонгоор нь өөрчилсөн бяцхан охин

Джорджид амьдардаг Тара Вуд хэмээх эмэгтэй 4 настай охин Норагийн хамт хүнсний дэлгүүрт явж байхдаа хэн нэгний амьдралд өөрчлөлт оруулж магадгүй гэдгээ төсөөлөө ч үгүй явж байсан билээ. Нэгэн настай өвгөн зогсож байхыг харсан охин чанга дуугаар “Хөөе, өвөө, өнөөдөр миний төрсөн өдөр” гэж хашгирчээ. Өвгөн эелдэг инээмсэглээд “Чи хэд хүрч байгаа юм бэ?” гэж асуув. Охин өвгөнтэй хэсэг ярилцсаныхаа дараа ээжээсээ тэдний зургийг аваад өгөхийг гуйв. Шинэ найз Дэнтэй тэврэлдэн салах ёс гүйцэтгээд өөр өөрсдийн замаар салжээ.
Охиныхоо зургийг интернетэд тавьснаар өвгөний нэрийг Дэн Петерсон гэдэг, 82 настай болохыг олж мэджээ.
Өвгөнийг таньдаг мэддэг хүмүүс түүнд амьдралыг нь ярьж өгчээ.
Түүний эмгэн нь хагас жилийн өмнө нас барсан бөгөөд эхнэрээ оршуулснаас хойш настай хөгшин сэтгэл гутралд ороод байгаа аж. Петерсоныг таних мэдэх бүх хүн Тара Вудэд өвгөнийг тэр цагаас хойш инээмсэглэж байгааг нь анх удаа охинтой авахуулсан зурган дээр харлаа гэжээ.
Энэ түүхийг сонсоод Тарагийн сэтгэл хөдөлж өвгөнийг олж уулзахыг зорьжээ. Энэ мөчөөс эхлэн 4 настай охин Нора, 82 настай өвгөн Дэн хоёрын түүх эхэлжээ. Хоёр найз хамтдаа дуртайяа бялуу хувааж идэн, бие биендээ чихмэл тоглоом бэлэглэн, зүгээр л баяртайгаар тэврэлддэг байна.

"Энэ охин надад хайр ямар гүнзгий байдгийг харуулсан. Ийм байж болно гэж би төсөөлөө ч үгүй байсан юм" гэж өвгөн өгүүлжээ. Мөн охинтой тааралдахаас өмнө шөнө нойргүй хонодог байсан өвгөн одоо бяцхан хүүхэд шиг нам унтдаг болсон гэнэ. Төрсөн өдөр, баяр ёслолын өдрүүдийг үргэлж хамтдаа тэмдэглэдэг болсон бөгөөд “Хэрэв та дэргэдээ байгаа хэн нэгэнд анхаарал хандуулж чадвал хүний амьдралыг илүү сайн сайхан руу өөрчлөх боломжтой” гэж Тара Вуд бичжээ..