Боловсрол суваг телевизийн хамт олон “Mongolia”s Next Top Model ” шоу
нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр цацаж эхлээд, дөрөв дэх дугаараа
олны хүртээл болгоод буй. Монголын загварын ертөнцөд цоо давалгааг
үүсгэж, шуугиан тарьж байгаа загварын шоуны оролцогч охидоос гадна
шүүгчдийн өмсч буй хувцас үзэгчдийн харааг булаана.
Ягаан, цэнхэр, мөнгөлөг...гээд хурц тод өнгийн дэгжин загвар.
Энэ бол
“Mongolia”s Next Top Model ” шоуны хөтлөгч, шүүгч Норагийн содон гоёл.
Тэрбээр “Чамин ганган чимэглэлээс илүүтэйгээр энгийн атлаа дэгжин, тод
өнгийн загварлаг хувцаслахыг хүссэн. Тиймээс ч шоуны эхний дугааруудад
“Monalun” брэндийн бүтээсэн неон ягаан өнгийн хослол, “Yavuu” брэндийн
мөр нь ил гарсан нөмрөгтэй топ болон мөнгөлөг өнгийн богино юбка, “Гоёо”
брэндийн цагаан даашинз, “Мonalun” брэндийн пиджак загварын даашинзаар
гангарсан” тухайгаа хэлсэн юм.
“Mongolia”s Next Top Model ” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч Норагийн гоёл