Friday, January 20, 2017

Нүцгэн үйлчлэгчид гэрийг тань цэвэрлэнэ

Гэртээ шалдан үйлчлэгч дуудаж гэр орноо цэвэрлүүлэх үйлчилгээг Их Британийн Naturist Cleaners компани нээжээ.

Эхний нэг цагийн "нүцгэн" цэвэрлэгээ 65 фунт стерлингийн үнэ ханштай бол нэмэлт цаг бүрт 55 фунтын нэмэгдэл хөлс төлөх учиртай гэнэ. Хувцастай цэвэрлэгч бүсгүйг ч захиалах боломжтой бөгөөд төлбөрийн хувьд ч хямдхан, цагийн "ердөө" л 45 фунт, нэмэлт цаг тутамд 20 фунтыг л нэмж төлөх аж.

Тус компани үйлчлэгчийн ажилд зөвхөн эмэгтэйчүүдийг авч байгаа гэнэ. Учир нь тус үйлчилгээг голдуу эрчүүд болон гэр бүлийн хосууд сонирхож, үйлчлүүлдэг байна.

Үйлчлүүлэгчид ямархуу зүс царай, бие хаатай бүсгүйг "сонирхож" байгаагаа компанид урьдчилан мэдэгддэг аж. Хүсэлтийнх нь дагуу тохирох бүсгүйчүүдийн гэрэл зургийг илгээж, сонголт хийлгэдэг байна.

Гэхдээ гэрийн эзэд цэвэрлэгээний багаж, хэрэгсэлээ урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай гэнэ. Учир нь үйлчлэгчид нүцгэлэхэд бэлэн, нөмгөн хувцастай ирдэг аж.

Ажилтан бүсгүйчүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс байнга утсаар холбогдож, нөхцөл байдлыг хянадаг байна. Эх сурвалж www.wikimon.mn