Tuesday, January 31, 2017

“The Colors” хамтлагийн залуусыг шалгаж байна

Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал Кэстл” хотхоны дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг өнгөрсөн ням гариг /2017.01.29/ гарсан.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнийг шалгаж, мансуурсан байж болзошгүй хэмээн үзэж, шинжилгээ хийсэн байна.
Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Хэрэг гарах үед хамтлагийн залуус мансуурсан байдалтай байсан гэж цагдаагийнхан үзэж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан залуу жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан бөгөөд тэрбээр “The Colors” хамтлагийн  гишүүн байжээ.  Талийгаач  нь “The Colors” хамтлагийн соло гитарчин, СУИС-д суралцдаг юм байна.