Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав Эх орноо эдийн засгийн
хүндрэлээс гаргахын төлөө аяныг эхлүүлж байгаагаа өчигдөр зарласан.
Тодруулбал,
иргэн бүр нас, ажил үүргийн онцлогоос шалтгаалж тус бүр 1000-100 сая
төгрөг хандивласнаар нийт 640 гаруй тэрбум төгрөг "Эх орныхоо төлөө"
санд төвлөрч, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй
нэгжээс 2-2.5 сая төгрөгийн хандив хүсч байгаагаа хэлсэн юм.
Мөн тэрбээр өөрийн зүгээс 10 сая төгрөг, алтан бөгж, арван агт адуугаа хандивлаж буйгаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл
дээрх уриалгад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэгджээ. Түүний тухайд 580
cая долларын өр төлөхөд зориулж хувиасаа 100 сая төгрөг улсад
хандивлахаа өнөөдөр мэдэгдлээ.