Monday, January 2, 2017
ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ УНШААД ТА БИЕ ЗАСАХ ӨРӨӨНД ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ГАР УТАСТАЙГАА ОРОХГҮЙ
Маш хортой зуршил байжээ… Яагаад гэвэл …. Бие засахдаа бид гар утсаа аваад л ордог. Энэ нь маш хортой зуршил ажээ. Гар утсаа авч орсноор та өөрийгөө сальмонелла, E.coli болон С-гийн нянгийн эрсдэлд оруулж байна. “Ариун цэвэр сахиж ариун цэврийн цаасаар бөгсөө арчаад гар утсаа бариад гарч байгаа бол дараа нь гараа савандаж угаагаад ямар ч нэмэргүй. Таны утсан дээрх нянгууд аль хэдийн тархаад амжсан. Нянгууд гар утаснаас дамжаад таны гарт шилжинэ” гэж ариун цэврийн мэргэжилтэн мэдэгджээ. Бид яах ёстой вэ? Мария хатан хааны нэрэмжит Анагаах ухаан-биологийн институтын дарга, доктор Рон Катлерийн зөвлөснөөр: “Ганц л арга зам бий – ариун цэврийн өрөөнд гар утасгүйгээр орох”. Нянгууд зөвхөн гараар тогтохгүй цааш тархаж болохыг мартаж болохгүй. “Нянгууд цааш аялсаар л байна, тэдний замын хүзүү урт” – гэж Аскерли тайлбарлаж байна. Тийм учраас, шүдний оо, сам зэрэг хувийн хэрэгцээний ариун цэврийн хэрэгслийг бие засах өрөөнөөс өөр газар байрлуулахыг зөвлөж байна. “Гар утас – ямар ч үед нянгийн эх орон л гэсэн үг. Тийм учраас бохир гараараа нян тээж яваа гар утсаа оролдвол гэрээрээ дүүрэн нян тараах үндэс болно” гэжээ.
Labels:
news