Wednesday, January 25, 2017

Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг баривчлах чиглэл өгчээ

АН-ын сунгаа сар шахуу хугацаанд үргэлжилж таван нэр дэвшигч 21 аймаг 9 дүүрэгт уулзалтаа хийж дууслаа. Алдаатай оноотой, хэрүүлтэй маргаантай үргэлжилсэн АН-ын шинэчлэх сунгааны дүн энэ сарын 29-нд гарна.
Хэн намын дарга болох бол гэсэн таамаглал АН-ынханд төдийгүй нийт монголчуудын хүлээлт болоод  байгаа.
Харин таван нэр дэвшигчдээс илүүтэй зарим нэг хүнийг  нэр дэвшүүлж ард нь байгаа хүмүүс эхнээсээ  бачимдаад эхэлсэн бололтой.

Түүний нэг нь АН-ын сунгааны хугацаанд Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирсэн даруйдаа хүчний байгууллагуудад үүрэг өгсөн гэнэ.


Үнэндээ бол Ерөнхийлөгчид хэн нам дарга болбол ашигтай, хэн намын дарга болбол аюултай гэдэг нь олны нүдэнд тодорхой байгаа ч  бүр улаан цагаандаа гарч рейтингээрээ тэргүүлж яваа Н.Алтанхуягт арга хэмжээ авахыг үүрэгдсэн байна.  Мэдээж хэрэг түүнийг намын дарга болбол өс авна гэсэн айдастай байгаа тэрбээр намын дарга болгохгүй байх сүүлийн арга нь баривчилгаа байхыг үгүйсгэхгүй гэж албаны эх сурвалж хэлж байна.