Tuesday, January 31, 2017

Мисс Сэлэнгийн хамраа өндөрлүүлэн, давхраа оёулж.........

Элдэв хачин жигтэй үйлдлээрээ хэзээний “Бүтэхгүй эмэгтэй” гэдгээ батласан мисс Э.Сэлэнгэ өөрийнхөө хамгийн тохиромжгүй нөхцөл байдлыг үзүүлэн видео бичлэг хийж өөрийнхөө нэр хүндийг унагасаар байдаг. Энэ удаад тэрбээр “Гранд” гоо сайхны эмнэлэгт хамраа өндөрлүүлэн, давхраа оёулсан бичлэгээ цахим орчинд цацжээ.


Миний нүүр хавдартай байна аа, гэхдээ массаж хийлгээд гоё байна” гэж сэтгэл юугаа уудлан байгаа түүний энэ төрх уншигч таны анхаарлыг татах л байх. Гэхдээ хааяа ч гэсэн зөв үйлдэл, “эрүүл” мэдээллийг өөрийг нь сонирхоод байгаа цөөнх бүлэглэлд хүргэж байгаасай даа. Биенийхээ сайхнаар бишрэн шүтэгчдийг олж болно, гэхдээ тэднийг тогтоон барихын тулд сэтгэлийн гоо сайхан шаардлагатай гэдгийг санаж яваарай.