эцүү анги” олон ангит киноноо хойш олны танил болж, үзэгчдийн хайртай жүжигчин болсон Б.Навчаа ааштай авгайн дүрийн мастер.
Харин
"Лардьма” киногоороо тэсрэлт хийсэн түүнийг хувийн амьдралаасаа
сэдэвлэн уг киног бүтээж хэмээж байсан.Тэгвэл жүжигчин бүсгүйн анхны
нөхөр нь одоог хүртэл зовоодог талаар илэн далангуй ярьсан байдаг. Учир
нь өрх тусгаарлаад удаж байгаа хэрнээ салж өгөхгүй машин тэрэгнийх нь
цонхыг хагалж, гэрт нь орж хулгай хүртэл хийсэн нөхөртөө гомдож бас
хорсож явдаг бололтой. Баян гадаад эрээр ивээн тэтгүүлдэг хэмээн
цуурхалд өртсөн галзуу Навчаа хүнтэй гэрлэх бодолгүй байгаа гэнэ.
-
Жүжигчин Ш.Жавхлан хошин урлагийн "Маск продакш”-нд олон жил ажиллаж
байгаа. Тэрээр оюутан ахуй насандаа жүжигчин, дуу оруулагч Н.Ялалттай
анхны амьдралаа эхлүүлж байжээ. Хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ
үзэгчдийн танил болсон Ш.Жавхлан хөөрхөн хүүтэй болсон ч жүжигчин
залуутай удаан хамт амьдраагүй гэдэг. Харин хүүгээ байнга аавтай нь
уулзуулж, холбоотой байлгадаг жүжигчин бүсгүй хүнтэй гэрлээгүй л явна.
-
Поп дива Б.Сарантуяагийн том хүү "Орчлон” сургуулийн ахлах ангид
суралцдаг. Түүний аав Л.Болдхуягтай анхны амьдралаа холбож байсан
гавьяат маань өдгөө гурван хүүхдийн ээж болсон. Гэхдээ одоог хүртэл ганц
бие амьдарч байгаагаа "Би хайраас амархан уйддаг болохоор хэн нэгэнтэй
удаан амьдарч чаддаггүй” хэмээн тайлбарладаг.
Анхны
амьдрал нь бүтэлгүйтсэнээс хойш олон ч эртэй нэр холбогдож байснаас ил
болсон нь бага охиных нь аав Хөвсгөл аймгийн бизнесмэн залуу. Гэсэн ч
тэдний хайр амьдрал болоогүй төдийгүй хайртай байсан хэмээн нулимс
дуслуулан ярилцлага хүртэл өгсөн байдаг.
-
Монголын загварын ертөнцөд цахиур хагалсан топ модель Д.Пүрэвсүрэн
алтны магнат Мянганбаяртай бараг хүүхэд байхдаа анхны амьдралаа холбож
хөөрхөн охинтой болсон ч удалгүй салцгаасан. Түүнээс хойш хэсэг
хугацаанд ганц бие явсан Пүүжээ саяхан хоёр дахь амьдралаа зохиож
хуримын тов дуулгах сураг гарч байсан. Түүний нөхрийг Ганбаяр гэдэг
бөгөөд уул, уурхайн компаний захирал аж.
-
Монголын сайхан бүсгүй Ч.Содтуяаг онцгой төрсөн бүсгүй гэдэг. Загварын
ертөнцийн сайхан бүсгүй гэхээсээ амьдралд хандах хандлага, аливааг
өөрийнхөөрөө хийж бүтээх гэсэн эрмэлзэл нь бусдын нүдэнд ил байдаг
түүний хувийн амьдрал харин ээдрээтэй. Тэрээр өөрөөсөө дүү загвар
өмсөгч залуу Чингүүнтэй гэрлэж, өрх тусгаарлаж байсан. Гэвч хөөрхөн
охинтой болсны дараа хосууд хоёр тийш болж зам, замаа хөөсөн. Харин
Чингүүн "Их засаг” их сургуулийн Ням-Осорын охинтой гэрлэсэн бол мисс
бүсгүй одоог хүртэл хүнтэй гэрлээгүй охиноо өсгөж байна.
Мөнхийн
залуу” Э.Одгэрэлийн сайхан байхын нууцыг тайлах гэсэн хүсэл хүн бүхэнд
байдаг гэвэл хилсдэхгүй. Тоолох нас нь дөч гарсан ч 20 наст шиг
харагддаг түүний араас "санаа алдаагүй” эрчүүд ховорхон. Тэрээр
С.Энхболд хэмээх сэтгэл зүйч залуутай гэр бүл болж 10 жил ханилжээ. Энэ
хугацаанд охинтой болж ээж, аав болсон ч түүнийг загварын ертөнцөө
орхихыг хүссэнээс болж хоёр тийш болсон гэдэг.
Дөчин
насны босгыг давсан "мөнхийн залуу” анхны нөхрөөсөө салснаас хойш
тогтсон амьдрал, хань ижилтэй болоогүй байсаар өдийг хүрсэн. Гоо
үзэсгэлэнгээрээ "мөнхийн залуу" ч ганц бие амьдралаар мөнхийн амьдрах юм
биш биз ээ.