Saturday, January 28, 2017

АНУ-д монгол охиныг танхайн хэргээр саатуулжээ.....

Hэгдүгээр сарын 24-ны өдөр АНУ-ын Чикаго хотын цагдаагийн алба хаагчид 16 настай монгол охиныг баривчилсан тухай орон нутгийн телевизээр мэдээлжээ.
Тэрээр сургуулийн автобусанд ангийнхаа хүүхдийг зодож буй бичлэгийг зэргэлдээ суудалд байсан хүүхэд бичлэг хийн олон нийтийн сүлжээнд тараажээ. А гэх монгол хүн энэ хэргийг үйлдсэн гэх ба одоогоор аль ч эх сурвалжид “Монгол Улсын иргэн” гэдэг талаар мэдээлээгүй бөгөөд 16 настай А охины “Фэйсбүүк” хуудаст анх бичлэгийг “Tag” хийн байршуулсан байна. Чикаго хотын “NBS Chicago” телевизээр, танхайн хэргээр саатуулагдаад байгаа А гэх охин нь “Stevenson” ахлах сургуульд суралцдаг байсан ба сургуулийн удирдлагууд охиныг эргүүлэн авахгүй гэж мэдэгдсэн талаар мэдээлсэн байна.