Saturday, January 28, 2017

Зохион байгуулалттай биеэ үнэлэлтийг ингэж хийж байна

Манай сайт та бүхэндээ өмнө нь зохион байгууллалттай биеэ үнэлэлт, саун массажны газрын нэр дор хэрхэн насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт уруу татаж байгаа тухай мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл өчигдөр оройн 23:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6700 УНГ улсын дугаартай приус маркийн машин зам дагуу байрлах гэрлийн шон дээр “Массаж 8850-4059” гэсэн бичиглэлийг нааж байгааг шөнийн дурандаа буулгасныг дараах бичлэгнээс үзнэ үү. Мэдээж энэ үйл явцын цаана зохион байгуулалттай бүлэглэл байгаа нь энэхүү үйлдлээс нь илт тодорхой харагдаж байна.