Friday, January 27, 2017

Жүжигчин А.Туяа эх орноо төлөөлөн 60 орны мисстэй ӨРСӨЛДӨНӨ

Монгол улсад анх удаа "Face of Beauty International 2016" олон улсын миссийн тэмцээн 10 гаруйхан хоногийн дараа зохион байгуулагдах гэж байна.  Дэлхийн 60 гаруй орны миссүүд, Украйны "Амьд барби", олон улсын загварын салбарын шилдгүүд нэгэн дор хуран чуулах тус тэмцээнд  эх орныхоо нэрийн өмнөөс титмийн төлөө өрсөлдөх  үзэсгэлэнт бүсгүйн нэр өнөөдрийг хүртэл нууц хэвээр байсан.
Тэгвэл жүжигчин А.Туяа  эх орондоо зохион байгуулагдах  тус олон улсын миссийн тэмцээнд оролцох болсон тухай мэдээллийг манай сайт хамгийн түрүүнд уншигчдадаа дуулгаж байгаадаа баяртай байна.
Жүжигчин А.Туяа "Face of Beauty International 2016" олон улсын миссийн тэмцээний зохион байгуулагч нарын хамт
Ийн хэлэхийн учир инстаграм, нүүр номын хуудсандаа хийсэн түүний пост болон гэрэл зургуудаас  энэ бүхэн  батлагдаад байгаа юм.
 Жүжигчин А.Туяа бусдын харааг булаах төгс бие, үзэсгэлэнт царайгаараа урлагийн ертөнцөд дээгүүрт бичигддэгээс гадна миссийн тэмцээний хамгийн гол шалгуур  болох ганц бие, хүүхэдгүй байх шаардлагыг  бүрэн хангаж ийн нутгийн дэвжээнээ 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр  болсон биз ээ.