Wednesday, January 25, 2017

Хакүхо М.Даваажаргалын оролцсон "Монгол тулгатаны 100 эрхэм

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозүна Хакүхо М.Даваажаргалын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг хийгдэж эхэлжээ. "Херо" энтертайнментийн бэлтгэн хүргэдэг энэхүү нэвтрүүлэгт өмнө Их аварга Асашёорюү оролцож байсан юм. Арлын Японд 2001 онд сүмод элсэн орж, 2007 оны 5 сарын 30-нд тэрээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон тэрбээр дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн болон давсан амжилтыг, мөн Ёкозуна цолтой хамгийн олон түрүүлсэн болон давсан амжилтыг эвдлээ. Түүгээр ч зогсохгүй аварга цолтой хамгийн олон удаа дэвжээнд гарсан амжилтыг өчигдөр эвдлээ.
Мөн дээд зиндаанд хамгийн олон удаа дараалан давсан амжилтын хоёрт бичигдсэн зэрэг олон олон амжилтын эзэн болсоор байгаа билээ. 
Тэрбээр ёкозүна болсноосоо хойш анх удаа 4 башё дараалан түрүүлж чадсангүй. Мөн барилдсан 3 башёдоо дараалан 13 давж чадаагүй нь хамгийн сүүлд 2006 онд буюу озэки цол хүртснээс хойшх анхны тохиолдол болж байна.
Хакүхо аваргаас өмнөх 10 ёкозүна Хакүхо аваргын насан дээр (32) хэр хүчтэй, хэр тогтмол, хэр амжилттай барилдаж байж гээд харьцуулбал : тэднээс 8 нь аль хэдийн зодог тайлсан, үлдсэн 2 ёкозүна нийт 15 башё барилдсан ч 12 башёд нь өнжиж үлдсэн 3 башёд 10 даваа 5 унаатай гэсэн үзүүлэлттэй байна.

Ч.Амар