Загварын
ертөнцийн өтөлдөггүй хатагтай нарын нэг топ модель Э.Одгэрэлийн талаарх
мэдээлэл цаг ямагт олонд сонин байдаг нь нууц биш. Олон жилийн турш
ганц бие амьдарсан тэрбээр нас нэлээд ахисан ч бүсгүй хүний жамыг дагаж,
хүний гэргий болохоор шийдсэн бололтой.
Топ модель бүсгүй саяхнаас нэгэн залуутай хамт амьдрах болсон талаар ойр хавийнхан нь жиг жуг гэлцэх болжээ. Түүний хамтран амьдарч буй залуу нь Э.Одгэрэлээс нэлээд хэдэн насаар дүү бөгөөд тэд хар шил зүүж, толгойдоо дэгжин алчуур ороож, залуу нь юүдэнтэй малгай өмсөн, царай зүсээ ихэд нууцалсан байдалтайгаар хүний нүд хариулан гэрээсээ орж гардаг гэнэ.
Топ модель бүсгүйн мэргэжил нэгтнүүдийн ярьж байгаагаар мөнхийн залуу хатагтайн шинэ амраг нь нэлээд чинээлэг айлын хүү аж. Тэрбээр гадаадад нэлээд удаан амьдарсан бөгөөд эх орондоо ирээд удаагүй байхдаа Э.Одгэрэлтэй ийнхүү дотносчээ.