Саудын ханхүү 80 шонхороо I зэрэглэлээр нисгэжээ
Саудын
Арабийн ханхүү өөрийн 80 шонхорыг нэгдүгээр зэрэглэлийн суудлын билетт
захиалан, тусгайлан зөөвөрлөсөн нь энэ аж. Зургийг анхлан “Reddit”
сайтад оруулсан бөгөөд онгоцны ахмад найз нь түүнд илгээсэн хэмээжээ.
Ойрын эх сурвалжууд “Катар Эйрвэйз”-ийн онгоцоор тээвэрлэсэн гэж
мэдэгдэж байгаа ч одоогоор нотлогдоогүй байгаа юм. “Катар Эйрвэйз”
зургаа хүртэлх шувууг тусгай хайрцагт тээвэрлэхийг зөвшөөрдөг бөгөөд
нислэгийн зайнаас хамааран 90-500 поунд буюу монгол мөнгөөр 281.0-1.5
сая төгрөг байдаг юм байна.