Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах
хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр дуудсан юм.Тэрбээр нэг
цаг гаруй байцаагдсны дараа гарч ирэв. Түүнийг мэдүүлэг өгч байх үеэр
Ардчилсан Намын даргад хамт өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан
АТГ-ын гадаа ирсэн байв. Сэтгүүлчид түүнээс энэ бүлэглэлийн цаана хэн
байгаа бол гэж асуухад тэрбээр "Маш тодорхой доо. ХХБ гэж хулгайн
бүлэглэл үүнийг зохион байгуулж байгаа юм.Цаана нь хэн байгааг монголын
ард түмэн мэдэж байгаа. Н.Алтанхуяг гэдэг хүн Монгол Улсын иргэн,
ардчилсан намын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд байсан хүн. Энэ хүнийг
яллагдагчаар татаж шоронд хийж байж АН-ын даргын сунгаанаас хасуулах
сонирхолтой хүмүүс цөөнгүй байгаа" гэв.