Friday, April 28, 2017

Монголд насанд хүрээгүй 5000 гаруй бие үнэлэгч байдаг



Одоогоос арван жилийн өмнө эх орон тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ эрх ашиг улсынхаа хууль тогтоомжийг гадны иргэн, хуулийн этгээд харьяалалгүй иргэдээр зөрчүүлэхгүй байхын төлөө нэгдэн байгуулагдаж байсан “Даяар Монгол Голомт” ТББ -ынхан хийгдэж буй ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Даяар Монгол Голомт” ТББ-ын дэд тэргүүн Г.Ганбатаас цөөн асуултанд хариулт авсан юм. -“Даяар Монгол Голомт” ТББ-ын хувьд нийгэмд болж буй бүтэхгүй байгаа бүхний төлөө тэмцэж явдаг. Гэхдээ ард түмэн та нарт тийм ч дуртай ханддаггүй нь зарим нэг зүйл дээр анзаарагддаг. Түүнчлэн та нарын нэрийг барьж хятадуудаас мөнгө авч дээрэм хийсэн гэж ч сонссон? -Бидний хувьд ард иргэд, газар иутгийнхаа төлөө болж бүтэхгүй гэсэн бүхэнтэй тэмцэж ирсэн. Гадаад өнгө үзэмжээс болж ард иргэдийн дунд янз бүрийн буруу ойлголт байдаг л байх. Гэхдээ энэ бол бидний өнгө аяс. Харин бидний нэрийг барьж мөнгө нэхсэн, хүн дарамталсан гэх хэрэг нэлээд хэдэн удаа гарсан. Зайсангийн хажууд баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан хятадуудыг дарамталж мөнгө авсан, уурхайд ажиллаж байсан гадныхнаас мөнгө нэхсэн гээд л. Гэхдээ бид тэр бүгдийг шалган, худал үнэнийг тогтоож хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хэрэг шалгагдаж байгаа. Бидний хувьд хэзээ ч бусдаас мөнгө төгрөг нэхэж, хоолны газар орж хоол идчихээд гарын үсгээ зураад явдаггүй, авто засварын газруудаар машинаа үнэ төлбөргүй янзлуулдаггүй. Тийм зүйл хийгээд эхэлбэл бид яаж ард иргэдийнхээ төлөө тэмцэх юм бэ. Ерөнхийдөө бид хэн нэгнээс мөнгө авч хүний нөлөөнд ордоггүй.