Thursday, April 20, 2017

С.Зориг агсан дүү С.Оюундаа бичсэн захидал

рдчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн өнөөдөр тохиож байна. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрийг нь тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн” зохион байгуулж, олон нийтийн хүртээл болгож байна.
Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Тухайлбал: Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны шатар, түүний өмсөж байсан хослол, цүнх зэргийг тус үзэсгэлэнд онцолсон болно. 
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидал уг үзэсгэлэнгийн үеэр дэлгэгдсэн нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.