Thursday, April 20, 2017

Д.ДЭЛГЭРСАЙХАН:ЭЭЖ ЖҮЖИГЧИН БОЛОХ ХЭРЭГГҮЙ ҮРЧИЙЧИХЭЭД МАЛАА САЙН ХАР ГЭДЭГ БАЙСАН




Бусад жүжигчдээ бодвол хэвлэл мэдээлэлд ярилцлага бага өгч, олны хэл аманд хэр барагтай өртдөггүй жүжигчин бол Д.Дэлгэрсайхан. “Маск” продакшнаар овоглогддог жүжигчин залуу тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй гэнэ. Түүний гэргий телевизийн сэтгүүлчээр ажилладаг бүсгүй байдаг аж. Жүжигчин Д.Дэлгэрсайхан нэлээд хожуу буюу 7 жилийн дараа жүжигчин мэргэжлээр суралцаж эхэлжээ. Тэрбээр саяхан энэ тухай хөгжилтэй түүхээ дурсан ярьжээ. Түүнийг анх жүжигчин болох тухай ээждээ хэлэхэд “Миний хүү хэрэггүй яах юм. Тэр хүмүүс чинь өндөр, туранхай, царай зүс сайтай. Тийм л хүмүүс жүжигчин болдог юм. Миний хүү ийм жижигхэн, үрчийчихээд малаа л сайн хар” гэж захиж байжээ. Гэвч багын авъяастай, бас чин хүслээ биелүүлэхээр зорьсон нь түүнийг ийнхүү мөрөөдөлдөө хүрч, жүжигчин болоход нь тусласан гэдэг.