Tuesday, April 4, 2017

Жүжигчин Отгоо “Мөрөөдлийн театр”-аар овоглоно

“Шинэ үе” продакшны жүжигчин  СТА, жүжигчин Б.Отгонтуяа “Мөрөөдлийн театр”-т оржээ.

2016 оны намар “Шинэ үе” продакшны жүжигчин Ганбаяр, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нар хамтлагийнхаа шоу тоглолтод оролцоогүй. Харин “Эмоци” продакшны шоу тоглолтод урилгаар оролцон тоглож байсан.

Тэгвэл СТА жүжигчин Б.Отгонтуяа “Мөрөөдлийн театр”-т орсон байна.


Тэрбээр өчигдөр /2017.04.03/ хошин урлагийн шилдгүүдийг тодруулах “Азтай бадарчин” наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшиж цомын эзэн болсон.