Friday, April 28, 2017

Бундестаг нүүрээ бүрэн халхалсан хувцас өмсөхийг хориглох тухай хуулийн төслийг дэмжлээ


Бундестаг пүрэв гарагт нүүрээ бүрэн халхалсан хувцас өмсөхийг хориглох хуулийн төслийг дэмжжээ. Энэхүү хориг нь төрийн албан хаагч, шүүгч, цэргийнхэнд хамаарах юм хэмээн “Reuters” агентлаг мэдээллээ.

“Интеграцчиллын өнөө үед бид өөрсдийн үнэт зүйлсээ тов тодорхой сурталчлан таниулж, дархлаа болгох ёстойгоос гадна бусад соёлд хандах олон ургальч үзлийн зааг хязгаар хаагуур байхыг мэдэж байх ёстой. Бидний сайшаан дэмжсэн хуулийн төсөл энэ үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулах юм” гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Томас де Мезьерийн хэлснийг тус агентлаг иш татжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард нүүрээ бүрэн халхалсан хувцас өмсөхийг хориглохыг Германы канцлер Ангела Меркель уриалж байсан билээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ