Monday, April 3, 2017
Сайн байцгаанаа уу ээжүүдээ,
манай 4 настай охин дүүг 9 сарын 12-ны өдөр байрныхаа орцноос дөнгөж гараад ээжийгээ хог асгах хооронд тоглоомын талбай руу явах үед цагдаагийн машинтай цагдаа хөлөн дээгүүр нь дайрч гарчаад ээжийг нь хүүхдээ сайн харсангүй гэж загинаж зандарсан явдал болсон юм. Дүүг маань гэмтэлд 13 хоноход тоосон ч шинжгүй нэг л удаа ирсэн бөгөөд байгаа нь 150 мянга байна тохирчоё гэж оролдсон. Манай эгч тэрнийг нь аваагүй, одоо манай дүү гэртээ гипстэй хөлтэй хэвтэж байна. Тэр аваараас болоод хөлний яснууд нь бутраад насаараа доголон болж магадгүй болчоод байхад Прокурорын газраас манай дүүгийн буруу болгож Цагдаа үүргээ биелүүлж ажлаа хийж явсан болчоод байна. Ийм байж болох уу???
Төв зам, эсвэл машины зам дээр гүйж гараад дайруулцан юм биш шүү дээ! Байрныхаа ур дахь тоглоомын талбай дээр! Хууль хамгийн их сахих ёстой цагдаа нь хүртэл хууль зөрчсөн гэмтнүүд болсон ийм нийгмийг бид яах вэ???!!!
