Энэ
сарын 14-ний өдөр тус аймгийн Даланзадгад суманд 13 настай балчир
охиныг гэмт этгээдүүд бүлэглэн зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлдсэн
байна. Хохирогч охины биеийн байдал тун хүнд, нэг хөл нь хугарч
эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ
жигшүүрт хэрэг үйлдэгдсэнээс гурав хоногийн дараа аймгийн төвд байрлах
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанаас 19 настай оюутан охиныг
бусдад зодуулсан байдалтай байхад нь олсон байна. Гэмт хэрэгтнүүд
сургуулийн хашаа руу орсон охиныг дагаж байсан бөгөөд толгой руу нь
тоосгодон бузар санаагаа гүйцэлдүүлжээ
. Одоогийн байдлаар хохирогч
аймгийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
Гэмт
хэргийг 3-4 этгээд бүлэглэн үйлдсэн бөгөөд тэд хорихоос Өршөөлийн
хуулиар суллагджээ. Тус аймагт Өршөөлийн хуулиар 20 хүн суллагдсан
талаар Өмнөговь аймгийн иргэд мэдээлж байна.
Бүлэглэн
үйлдсэн эл хэргийн нэг сэжигтнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа
бөгөөд тус нутгийн иргэд айдас түгшүүрт автаад байна.