Friday, January 6, 2017

АРАБЫН ХУНТАЙЖИЙГ СОРОНЗ ШИГ ТАТСАН ҮЙЛЧЛЭГЧ БҮСГҮЙ

Минскийн зочид буудалд зөөгчөөр ажилд орсон хөдөөний охинд санаанд оромгүй зүйл тохиолджээ. Зарим бүсгүйчүүдэд энэ нь асар том аз юм. Физикч болохоор хотод ирж суралцаж байсан Наташа Алиева гэх 20 настай бүсгүйд арабын хунтайж дурлаж эхнэрээ болгож авсан байна.

Гэхдээ тэрхүү хунтайж нь Дубайн хамгийн нэр нөлөө бүхий шейхийн удам залгах хүү бөгөөд Наташа Алиевад анхны харцаар дурласан байна. Хунтайж Саид бен Мактум аль-Мактум Минскт ирээд буудлагын бэлтгэл хийхээр болжээ.
Ингээд өрөөндөө жүржийн шүүс захиалтал сэтгэлийг нь татсан сайхан бүсгүй Наташа Алиева орж иржээ. Анхны харцаар дурласан хунтайж маш богино хугацаанд ирсэн байсан ч бүсгүйтэй ойр ойрхон болзож гэрлэх саналаа тавьсан байна.
Хайртай бүсгүйгээсээ зөвшөөрөл авсан тэрээр Смолевичи гэх жижигхэн тосгонд очиж ааваас нь охиныг нь гуйжээ. Хунтайж Саид бен Мактум аль-Мактум хайртай бүсгүйнхээ аавд “Би түүнд дурлажээ. Одоо гэрлэхийг хүсэж байна. Надад охиноо өгөөч” гэж даруухан гүйжээ.
Харин Наташа Алиева “Би зуныхаа амралтаар түр зуур ажил олж хийсэн. Энэ ажил миний амьдралыг ингэж өөрчилнө гэж хэн мэдлээ. Бидний хооронд үнэхээр сайхан хайр бий болсон” гэжээ.