"Улсын их хурлын гишүүн С.Жавхланг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл та дэмжих үү дэмжиж байвал шэйрлээрэй" гэх мэдээлэл сошиал ертөнцөд тархжээ.
Энэ өдрүүдэд УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Хэрэв энэ хууль батлагдвал эрх барьж байгаа буюу УИХ-д суудал авсан намуудаас нэр дэвшигчид өрсөлдөж, бусад нам эвсэлд хааллтай байгааг МАХН болон бие даагчид шүүмжилж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж, нэр дэвшихээр зэхэж байгаа бололтой.
Тэрээр "45 настай хүмүүсийг ажилд авдаг үе өнгөрсөн. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж бодож байна. Намайг сонгосон 70 мянган хүнээс гадна бүх Монголоор намайг дэмжиж байгаа хүмүүс бий. Би "Хамаг Монгол"-ыг дуугаараа нэгтгэсэн шигээ Ерөнхийлөгчийн сонгуулын тухай хуулын эсрэг Хамаг Монголоороо тэмцэх болно" гэжээ.