“Итгэлийн танхим” төрийн бус байгууллагаараа дамжуулан тав дахь эмнэлгээ тохижуулаад буй жүжигчин Г.Ундармаа өнгөрсөн 12-р сарын 31-ний өдөр болсон МАН-ын дэргэдэх НАЗХ-оос зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмаар “Энэрэнгүй элч, Хүмүүнлэгийн онцлох хүн”-ээр тодорсон билээ.
Тэрээр уг шагналыг гардах үеэрээ хар өнгийн үслэг эдлэлээр гангарсан жижигчин бүсгүй зарим нэгний шүүмжлэлд унав бололтой. Учир нь Г.Ундармаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “40 саяын булган шуба ганцаараа нөмөрснөөс олон хүүхдэд ая тух, аз жаргалыг нөмрүүллээ” хэмээн үслэг эдлэл, булган шубатай бүсгүйчүүдийг шүүмжилж байсан удаатай.
Тэгвэл түүний энэ шүүмжлэлд өртсөн зарим нэгэн овжин бүсгүйчүүд Г.Ундармаагийн гангарааг дуугүй өнгөрөөсөнгүй “40 саяаа өөрөө нөмөрчихсөн зогсож байх юм” хэмээн эргүүлээд шүүмжлээд авлаа.