Thursday, January 5, 2017

10 ЖИЛ АРАБЫН ШАХТАЙ АМЬДАРСАН, МИСС СОЛОНГО 40-ТЭЙ Ч 18 НАСТАЙ ОХИН ШИГ ХАРАГДДАГ

“Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртсэн тэрбээр гоо сайхан, хүч тамирын спорт гэлцдэг бодибилдинг, фитнессээр арав гаруй жилийн турш хичээллэж байгаа юм билээ. “Калифорни” фитнессийн тамирчин гэгддэг Г.Солонго нэгэнтээ эрчүүдийн зүрхэнд дурлалын сум зоосон тачаангуй бүсгүйгээр тодорсон удаатай. Зүс царай, биеийн галбираар өнөө цагийн миссүүдийг ч өмнөө гишгүүлэхгүй хэмээн бардамхан хэлдэг энэ бүсгүй өөрт байгаа
бүхнээ үнэлж сурах хэрэгтэйг үеийнхэндээ зөвлөсөн байдаг.
 Тэгвэл Солонго өөрийгөө өндөрөөр үнэлж Арабын шах залуутай 10 жил ханилсан. Одоогоос 2,3 жилийн Араб нөхрөөсөө салсан Солонгийн тансаг хэрэглээг гайхах хүн олон. Түрүүвчинд нь 1000 доллар дор хаяж явдаг энэ бүсгүй өдгөө 40 дөхсөн ч 18 тай бүсгүй шиг харагдаж чаддаг.